No menu items!
HomeГоо сайханҮсээ буржийлгах долоон арга

Үсээ буржийлгах долоон арга

-

Охид бүр сайхан эрүүл үстэй байхыг хичээдэг. Тийм ч учраас хүн бүр үсээ уламжлалт байдлаар буржийлгадаггүй, яагаад гэвэл индүү нь үсийг гэмтээхээс гадна маш их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Бид охид бүсгүйчүүдэд зориулж үсээ буржийлгах өөр аргуудыг орууллаа. Эдгээр зөвлөмжийг ашиглаад үзэсгэлэнтэй харагдаарай!

Тууз ашиглах

Энэ аргыг зөв ашиглаж чадвал үс тань том долгионтой харагдах болно. Үсний үзүүр хэсгээ бага зэрэг чийглээд, туузаа толгойдоо уяарай. Үсээ хэсэг хэсгээр нь туузанд орооно.

Тээглүүр ашиглах

Энэ аргыг богино үстэй охид ашиглахад хамгийн тохиромжтой. Үсээ бага зэрэг чийглээд хэсэг хэсгээр нь ороогоод тээглүүр ашиглан тогтоогоорой.

Цамц эсвэл алчуур ашиглах

Үсээ том долгиотой буржгар болгомоор байгаа бол энэ аргыг ашиглаарай. Толгойдоо зүүх алчуураа эрчлээсдүүлж, хоёр үзүүрийг нь уяарай. Дараа нь толгойн дээд хэсэгт байрлуулаад үсээ хэсэг хэсгээр нь алчуурандаа орооно. Үсээ чийглэхээ мартваа.

Савх ашиглах

Яарч сандарсан үед ашиглахад хамгийн хялбар арга. Үсээ чийглээд, хоёр хэсэгт хуваана. Хуваасан үсээ тус бүрт нь ороогоод савхаар тогтоогоорой.

Үсээ ороож боох

Хэрэв та урт үстэй бол энэ танд тохирох хамгийн хялбар, хурдан арга юм. Та үсний үзүүрээ бага зэрэг чийглээд, эрчлээсдүүлнэ. Дараа нь дээш нь шуугаад ороогоорой.

Бяцхан ороолт

Энэ аргыг та өмнө харж байсан байх. Үсээ жижиг хэсэгт хуваагаад тус бүрт нь орооно. Ороолтоо задалсны дараа үсний хөөс, тос түрхээрэй. Учир нь ингэж ороосон үс зарим газартаа ширэлдсэн байдаг.

Цаас ашиглах

Үсэндээ хөнгөн долгио оруулмаар байвал энэ аргыг туршаад үз. Үсний үзүүрээ чийглээд цаасаар ороогоорой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд