No menu items!
HomeХүмүүсМУГЖ, дуучин С.Жавхлангийн 2000 оноос хойших онцлох гэрэл зургууд

МУГЖ, дуучин С.Жавхлангийн 2000 оноос хойших онцлох гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Дуучин С.Жавхланг онцолж байна. Тэрээр 1980 оны 2 сарын 21-нд Увс аймгийн төв Улаангом хотод төржээ. С.Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1997 онд Улаанбаатарт ирж СУИС-д дуурийн дуучны ангид элсэн сурсан байна. Тэрээр 2003 онд бакалавр зэрэгтэй төгсөж мэргэжлийн дуучин болжээ. Ингээд түүний фото түүхийг хүлээн авна уу.

2000 он. Тэрээр оюутан байхдаа МУГЖ, дуучин Т.Баясгалантай хамтран “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дуунуудыг дуулж анх олонд танигдаж байжээ.

2001 он. “Насны хайр” дуу нь тэр хоёрыг улам алдаршуулжээ.

2004 он. “Харин” цомгоо гаргав.Энэ үеэс эхлэн жил дараалан хэд хэдэн цомгоо амжилттай гаргасан байна. 

2005 он. “Хүүгийн бодол” цомог

2006 он. “Исгэрээ”, “Самандын Жавхлан”, “Би Монгол хүн” гэхгурван цомгоо амжилттай гаргасан байна.

2007 он. Дуучин С.Жавхлан Г.Долгормаа гэх бүсгүйтэй 2007 онд нийлсэн ч жилийн дараа салсан гэдэг. Тэд дундаасаа нэг охинтой ажээ.

2008 он. “Надаас чамд” “Хайрын талст” нэртэй хоёр цомог гаргав.

2009 он. Тэрээр УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авжээ. Мөн тэрээр 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм.

2010 он. Тэрээр “Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй гэрлэсэн байна. Өдгөө тэд 4 хүүхэдтэй билээ.

2012 он. 2012 оны УИХ-ын сонгуульд 15-р тойрог буюу Увс аймагт нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ.

2013 он. “Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлэв. Дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан бүх аймгаар явж тулганы гал бадраан, “Хамаг Монгол” тоглолтоо толилуулсан. Үүний хажуугаар Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува зэрэг Монгол туургатны уран бүтээлчдийг нэгтгэж чаджээ.

2015 он. Түүнд Тува Улсын Гавьяат жүжигчин цолыг гардуулсан байна.

2016 он. УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болов.

2020 он. УИХ-ын сонгуулийн 15-р тойрог Увс аймагт нэр дэвшсэн хэдий ч ялалт байгуулж чадаагүй билээ. Сонгуулийн дараа тэрээр нутгийнхандаа гомдож лайв хийсэн нь нилээд шуугиан тарьсан юм.

2020 оны 10-р сар. МУГЖ, дуучин С.Жавхлан “Монголоороо байгаасай” тоглолтоо өнгөрсөн сард Монгол бөхийн өргөөнд тогложээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд