No menu items!
HomeОнцлохХүүхэддээ хийж өгөх нэмэлт хоолны жорууд

Хүүхэддээ хийж өгөх нэмэлт хоолны жорууд

-

Хүүхэддээ нэг нас хүртэл нь хийж өгөх тэжээллэг нэмэлт хоолны жоруудыг хүргэж байна.

АНУ-ын Хүүхдийн Анагаах Ухааны Академи 2012 онд хэвлүүлсэн нийтлэлдээ хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэлт хоол өгөхийг зөвлөж байна.

Ингэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэд их хэмжээгээр идэхгүй тул бага хэмжээгээр бэлтгэх

Хүүхдэд харшилтай бол харшлыг өдөөдөг хүнснээс татгалзах. Үүнд: өндөг, газрын самар, улаан буудай, шар буурцаг, загас зэрэг орно.

4-6 САРТАЙ ХҮҮХДЭД ӨГӨХ НЭМЭЛТ ХООЛ

Энэ үед энгийн, нэг орцтой нухаш хийж өгөх нь тохиромжтой. Энэ нь хоол, хүнсний харшил, мэдрэмтгий байдлыг олж тогтооход тусална.

Вандуйн нухаш

Вандуй нь А, С аминдэм, төмөр, уураг, кальцийн эх үүсвэр юм.
Завгүй ээж, аавуудын хувьд амралтын өдрөөрөө бэлтгээд хөлдөөж хадгалах боломжтой.

Орц:

3 аяга хөлдөөсөн вандуй
½ аяга хөхний сүү

Хийх арга:

Вандуйгаа жигнэнэ. Хөхний сүүгээ нэмээд холигчинд хийн нухаш болгоно. Мөн үүнийг  шоо хэлбэрийн саванд хийн хөлдөөж хадгалж болно.

Гадил жимсний нухаш

Гадил жимс нь кали болон эслэгээр баялаг. Гадил нь нярай хүүхдэд хамгийн сайн хоол тэжээлийн нэг боловч хэт их өгөх нь тохиромжгүй бөгөөд энэ нь өтгөн хаталт үүсгэх магадлалтай.

Орц:

1 жижиг гадил жимс

Хийх арга:

Гадил жимсээ хальслаад холигчинд хийн нухаш болгоно. Шаардлагатай бол бага зэрэг хөхний сүү нэмж болно.

Авокадогийн нухаш

Авакода нь хүүхдийн тархи болон бие бялдрын хөгжилд олон төрлийн ашиг тустай. Боловсорч гүйцсэн авокаданд хүүхдүүд дуртай байдаг. Авакода нь Фолат, эслэг, кали, Е витамин, төмөр зэргээр баялаг.

Орц:

1 органик авокадо нухсан

Хийх арга:

Авокадог сэрээгээр нухаж эсвэл холигчинд хийнэ. Хөхний сүү нэмээд бэлэн болно. Хөлдөөсөн нухшаа халуун усны ууран дээр гэсгээж хэрэглэнэ. Гэсгээсний дараа хөхний сүү нэмнэ.

Жигнэсэн амтат төмсний нухаш

Амтат төмс нь амин дэм, антиоксидант, эслэгээр баялаг байдаг. Хөхний сүү хийх нь илүү тэжээллэг чанартай болгодог.

Орц:

2 ширхэг чихэрлэг төмс

Хийх арга:

Зуухыг 400 F / 200 C / 180 C-ийн хэмээр халаана. Төмсийг хальслаад сэрээгээр хатгана. Шарах шүүгээнд хийн 45 минут орчим зөөлөн болтол жигнэнэ. Зуухнаас аваад төмсийг тал хувааж, нухаш бэлтгээд хөхний сүү болон буцалгаж хөргөсөн ус нэмж болно.

Луувангийн нухаш

Лууван нь бета каротин ба антиоксидант, А аминдэмийн эх үүсвэр.  

Орц:

Лууван
1 аяга ус

Хийх арга:

Луувангаа хальслаад, хөндлөнгөөр нь хуваана. Буцалсан ус эсвэл шөлөнд хийн 25 минут орчим чанана. Луувангаа шүүж аваад хөргөнө. Үүний дараа холигчинд хийнэ.

7-9 САРТАЙ ХҮҮХДЭД ХИЙЖ ӨГӨХ НЭМЭЛТ ХООЛ

7-9 сартай хүүхдэд олон орц найрлагатай нухаш хийж өгч болно. Мөн энэ үе шатанд, хүүхдийн эмч зөвшөөрсөн тохиолдолд мах, уураг нэмж болно.

Хулууны нухаш

Энэхүү жор нь бета каротин, кали, төмрөөр баялаг. Үүнийг хөлдөөж хадгалж болно.

Орц:

Хулуу

Шар дэр эсвэл ганга: Хулууны сайхан амтыг хадгалахын тулд ганга нэмж болно. Мөн задийн самар, сармис, лаврын навч, жижиглэсэн розмарин, цагаан гаа нэмж болно.

Хийх арга:

Бууцай болон цагаан төмстэй нухаш

Энэхүү жор нь кальци, төмөр, А аминдэм, фолатаар баялаг.

Орц:

Бууцай

Цагаан төмсийг дөрвөлжин хэрчинэ.

11/2 аяга ус

Хийх арга:

Том саванд усаа хийн буцалгана. Дээрээс нь дөрвөлжилж хэрчсэн цагаан төмсөө хийн 10 минут буцалгаад бууцайгаа нэмнэ. Болсных нь дараа хөргөөд холигчинд хийн нухаш болгоно. Хөлдөөж хадгалж болно.

Авокадо болон гадил жимсний нухаш

Авокадо сайн өөх тос, эслэгээр, гадил жимс нь кали ба  С амин дэмээр баялаг.

Орц:

2 ширхэг боловсорсон авокадо

2 ширхэг гадил жимс

2-3 халбага хан боргоцой/ нимбэгний шүүс эсвэл алимны цуу

Сонголтоор:
2 халбага элсэн чихэр

Хийх арга:

Авокадог дундуур нь хуваагаад халбагаар доторхийг нь ухаж авна.

Гадил жимсээ хальсална.

Орцуудаа холигчинд хийгээд бэлэн болно. 4 хоног хөлдөөж хадгалж болно.

9-12 САРТАЙ ХҮҮХДЭД ХИЙЖ ӨГӨХ НЭМЭЛТ ХООЛ

9-12 сартай хүүхдэд нухашны орцыг баяжуулж өгөхөөс гадна хоолонд нь бяслаг, тараг, цагаан идээ нэмж болно. Энэ үе шатанд хүүхэд бор хоолонд орно.

Цагаан загас, лууван, жууцайтай нухаш

Энэхүү нухаш нь амттай бөгөөд хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөг. Цагаан загас нь омега-3 тосны хүчил агуулдаг бөгөөд хүүхдийн төв мэдрэлийн системийн хөгжилд тустай. Жууцай нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Лууван антиоксидантаар баялаг.

Орц:

Ойролцоогоор 200 гр цагаан загас
3 лууван хальсалж жижиглэсэн
1 жууцай

1/2 аяга ус эсвэл  хөхний сүү

Хийх арга:

Орцуудаа жигнээд дараа нь холигчинд хийн бэлэн болно. Үүн дээрээ ус эсвэл хөхний сүүгээ нэмнэ.

Интоор ба грек тарагтай нухаш

Орц:

2 аяга интоор, шинэхэн эсвэл хөлдөөсөн

3 хоолны халбага ус
1/2 халбага гаа, ойролцоогоор жижиглэсэн
1 аяга грек тараг

Хийх арга:
Жижиг саванд усаа буцалгаад итоороо хийн 10 минут буцалгана. Энэ хоорондоо сайтар хутгана.  Үүний дараа хөргөөд хоилгчинд хийнэ. Дээрээс нь гаа болн таргаа нэмж хутгана. 

Үхрийн махтай нухаш

Үхрийн мах нь төмрөөр баялаг. Үүнийг хийхэд бусад жороос арай илүү ажиллагаа шаардагдана.

Орц:

Үхрийн мах дөрвөлжилж хэрчээд шарж болгосон.

2 халбага чидун жимсний тос
¼ сонгино
1 лууван /хальсалж, хэрчсэн/

1 төмс, хальсалж, дөрвөлжин хэрчсэн

1 аяга ус

Хийх арга:

Тосоо халаагаад үхрийн махаа нэг талыг нь 2-3 минутын турш шарна. Сонгино, лууван, төмс, усаа нэмнэ. Сайтар хутгаад буцалгана. Галыг багасгаад тагийг нь таглаж 1 цаг 15 минутын турш эсвэл үхрийн мах, хүнсний ногоо зөөлөн болтол байлгана. Үүний дараа холигчинд хийгээд нухаш бэлэн болно.

Healthline


шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд