No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийг хүнсний харшилтай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхдийг хүнсний харшилтай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

-

Зарим эх, хүүхэд хувийн онцлогоосоо шалтгаалаад зөвхөн нэг бүтээгдэхүүнд харшил өгдөг байх боломжтой. Ямар бүтээгдэхүүнд харшил өгч юунаас болоод байгааг мэдэх нь хамгийн чухал асуудал юм. Энэ нь ямар хоол өгөхгүй байх, эмчилгээг юунд чиглүүлэн хийлгэх вэ гэдгийг шийдэх ач холбогдолтой.

Ямар хоол хүнс нь хүүхдэд харшил үүсгэдэг вэ?

Газрын самар, модны самар (хушга, бүйлс, кешью, пистачиос)

Үнээний сүү

Өндөг

Загас ба хясаа (сам хорхой, хавч)

Шар буурцаг

Улаан буудай

ХАРШИЛ ҮҮСГЭХ ЗЭРГЭЭР ИХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Үнээний цэвэр сүү, өндөг, загас, далайн бүтээгдэхүүн, загасны түрс, улаан буудай, хөх тариа, шар лууван, улаан лооль, чинжүү, зэдгэнэ, бөөрөлзгөнө, киви, хан боргоцой, анар, амтат гуа, жүржийн бүх төрлүүд, цэвэр кофе, дал модны самар, шоколад, мөөг, самар, зөгийн бал орно.

Хүнсний харшлын шинж тэмдэг

Хоол, хүнсний харшил нь хүүхдийн амьсгал, гэдэс, зүрх, арьсанд нөлөөлдөг. Хүнсний харшилтай хүүхдэд хоол идсэнээс хойш нэг цагийн хугацаанд дараах шинж тэмдгүүдээс нэг буюу хэд хэд нь илэрнэ.  

Түгжрэл

Ханиалгах

Суулгалт

Толгой эргэх

Ам, чихний эргэн тойронд загатнах

Дотор муухайрах

Арьсны тууралт

Амьсгал давчдах, амьсгалахад бэрхшээлтэй байх

Ходоо өвдөх

Уруул, хэл, нүүр хавдах зэрэг

Хоол, хүнсэнд мэдрэмтгий байдал нь харшлаас ялгаатай юу?

Хүнсний мэдрэг байдал /ямар нэгэн хүнсний төрлийг иддэггүй байх, мэдрэмтгий байх/ болох болон хүнсний харшлын шинж тэмдэг нь зарим талаараа төстэй байдаг.

Шинж тэмдэг                       Хүнсний мэдрэг байдал   Хүнсний харшил  
Гэдэс дүүрэх, хий гарах  X

 
Цээжний өвдөлт                    X
Суулгалт        X  X
Арьс загатнах X
Дотор муухайрахXX
Тууралт X
Амьсгал давчдах X
уруул, хэл, амьсгалын замын хавдар X
Ходоодны өвдөлтXX
БөөлжихXX

Гэхдээ энэ нь хүнсний харшлаас ялгаатай. Хүнсний мэдрэг байдал нь хоол боловсруулах системтэй холбоотой байх бөгөөд хүнсний харшлаас хамаагүй түгээмэл байдаг. Хүнсний харшил нь илүү аюултай.

Хоол хүнсний мэдрэг байдал нь дараах шалтгаануудтай:

Хөхөө хөхөхгүй байх: Энэ нь хүүхдийн биед сүүнд агуулагдах элсэн чихрийг задлахад шаардлагатай фермент дутагдалтай үед тохиолддог. Энэ үед гэдэс дүүрэх, хий гарах, суулгах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Глютенд мэдрэг байх: Глютен бол нийлмэл уураг бөгөөд ихэнх үр тарианы найрлагад ордог. Тухайлбал: улаан буудай, арвай, хөх тариа зэрэг. Глютенд мэдрэг байдлын улмаас толгой өвдөх, ходоод гэдэс дүүрэх, уутанцарт кератоз буюу хүмүүсийн мэддэгээр “тахианы арьс” хэмээх энэ эмгэг нь нуруу болон гар, гуя хэсгээр гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хүнсний нэмэлтүүдэд мэдрэмтгий байдал: Энэ нь хүүхдийн бие махбодь хүнсний өнгө оруулагч бодис, сульфит гэх мэт химийн бодис эсвэл бусад хүнсний нэмэлтүүдэд мэдрэг байдлаас үүсдэг.  Тууралт, дотор муухайрах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Хүүхэд хүнсний харшилтай бол яах вэ?

 Хэрэв та хүүхдээ хоол, хүсний харшилтай гэж сэжиглэж байгаа бол хүүхдийн эмч эсвэл харшлын эмчид хандах хэрэгтэй. Эмч ямар хоол хүнс асуудал үүсгэж байгааг тодорхойлж, эмчилгээний тактикийг боловсруулахад туслах болно. Харшил үүсгэсэн хүнсний бүтээгдэхүүнийг мэдэж байгаа бол 1-2 жилээс доошгүй хугацаанд уг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй. 1-2 жилийн дараа уг хүнсний бүтээгдэхүүнийг эхлээд үнэрийг авах, маш бага хэмжээгээр хэрэгдэх зэргээр туршиж үзэх хэрэгтэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд