No menu items!
HomeХоол, шим тэжээлЭлэг хөгшрүүлдэггүй шидтэй гүнждийн тос

Элэг хөгшрүүлдэггүй шидтэй гүнждийн тос

-

Гүнжидийн тос /англиар sesame oil/ нь бусад бүх тосноос эмчилгээний ашиг тусаараа хамгийн шилдэг нь юм. Гүнжидийн тос нь анти-оксидант, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээтэй, линолийн хүчлээр баялаг юм.

Гүнжидийн үрийн тос нь элэгний үйл ажиллагааг идэвхижүүлдэг байна. Хүн нас ахих тутам элэг нь “хөгширч”, үйл ажиллагаа нь суларч байдаг тул элэгний хөгширөлтийг удаашруулдаг хүнсэнд ногоо болон загасны витамин нь ач тустай ба эдгээр бодис нь ходоодонд шимэгдэн, элгэнд хүрч чаддаггүй байна. Гэтэл гүнжидийн үрний тос нь ходоодонд задралгүйгээр элгэнд хүрч шим тэжээлээ өгч чаддагаараа онцлог юм. 

 Гүнжидийн тосон дахь Sesamin нь элэгний үйл ажилгааг идэвхижүүлнэ.

Арьсан дахь цусны урсгал сайжруулна. Sesamin нь гүнжидийн үр хүртсэнээс гүнждийн тос хэлбэрээр хүртвэл илүү болно.

Архи уух үедээ гүнжидийн тосны салад зэрэг архины даруулга хэрэглэвэл шарталтаас сэргийлнэ.

Гүнжидийн тосны хоногт хүртэх хэмжээ нь 1 цайны халбага

-Гүнжидийн тосыг хэрэглэснээр арьсан дахь цусны урсгал сайжирч, хөгширөлтөөс урьдчилан сэргийдэг аж.

Гүнжидийн тосыг хэрэглэх 4 арга

1. Ясны чанарыг сайжруулдаг. Ясны ургалтанд хэрэгтэй зэс, цайр, кальци гэх мэт бүх төрийн эрдэс бодисыг агуулдаг учраас өсөж яваа хүүхдүүд болон ясны асуудалтай эсвэл ясаа гэмтээсэн хүмүүс нь хэрэглэх нь өндөр ач тустай.

2. Амны хөндийн эрүүл мэндийг хамгаална. Өглөөд босоод та шүдээ угаасан ч гэсэн аман дахь бохирдлоо бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй байна. Харин амандаа тос балгаж зайлах арга нь бүрэн цэвэрлэдэг гэдгээрээ алдартай. Та амандаа том балгаад ойролцоогоор 5 минут зайлахад амны хөндийд үүссэн бүхий л бохирдол, нян бактери тосонд уусгагддаг байна. Үүний дараа амаа бүлээн усаар зайлна. Энэ нь буйлны аливаа үрэвслээс сэргийлэх, мөн чулуу үүсэхээс хамгаална.

3. Тархины агааржуулах тогтолцоо болох хамрын нүхэнд гүнжидийн тосыг хэрэглэх нь хамрын хөндийг тосолж эрүүл байлгах нөлөөтэй.

4. Маш тэжээллэг, хэт хуурайшилтаас арьсыг хамгаалдаг. Долоо хоногт нэг удаа гүнжидийн тосоор хуйхандаа иллэг хийх нь үс болон хуйханд тэжээл өгч үсийг эрүүл, өнгөлөг болгодог байна.

5. Хамгийн шилдэг нь бүтэн биеийн иллэг хийх. Та өөрөө өөртөө гүнжидийн тосоор иллэг хийсний өмнө баннд болон шүршүүрт орно. Илүү үр дүнд хүрэхийн тулд халуун баннд суухыг зөвлөж байна. Гүнжидийн тосон бариа нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг бохирдлоос цэвэрлэдэг эмчилгээний ашиг тустай юм. 

6. Хорт хавдар тусах эрсдлийг бууруулна.

Тосонд агуулагддаг амин хүчлүүд болон sesamin нь хавдлын эс үүсэхийг удаашруулах үйлчилгээтэй.

шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

трэнд