No menu items!
HomeХүмүүсК.Номинжингийн тухай хүмүүсийн мэддэггүй баримтууд

К.Номинжингийн тухай хүмүүсийн мэддэггүй баримтууд

-

Номинжин  1989 оны 11 сарын 9 төржээ. Дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, бясалгалын багш тэрээр багасаа эхэлж аялсан бөгөөд Оросод гурван жил, Энэтхэгт таван жил мөн Карибийн тэнгист нэг жил амьдарч байжээ.

Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн. Түүний дараа 17 настайдаа Америкт бүрэн суурьшсан байна.

12 настайгаасаа эхэлж дэлхийн олон оронд хүүхдийн болон бусад урлаг, хөгжмийн наадмын шугамаар уригдаж дуулж байж. Анх 11 настайдаа ээж, аав хоёртоо дуучин болох сонирхолтой байгаагаа хэлжээ. Багадаа мэргэжлээ сонгосон түүний хувьд эцэг, эх нь өдийг хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж ирсний ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддогоо ярьсан байдаг.

Аав, ээж хоёр нь

Түүний ээж нь социологич мэргэжилтэй, Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн.  Түүний  өвөг дээдэс болох Балданцэрэн гүн “Эрүү цагаан болжмор” зэрэг ардын гэгддэг олон дууг зохиосон хүн ажээ.

Тэрээр “Дуу зохиох чадвар бидэнд удамшсан байх гэж боддог. Ээжийн эмэг эх нь Балданцэрэн гүнгийн ач охин байсан гэдэг. Урлагийн зам мөрийг сонгоогүй ч маш олон хөгжмийн зэмсэг тоглодог байсан. Монголд анх радио үүсч байхад Цэрэндорж гуай нарын алдарт хөгжимчидтэй тоглодог байсан гэж ээж маань ярьдаг” хэмээн ярьсан байдаг.

Түүний ээж 17 насандаа л эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд түрүүлж, Болгарын консерваторид уригдаж байсан дуучин.

Номинжин 13 настайдаа цэвэр цагаан хоолтон болж, 19 настайдаа веган буюу ургамал хоолтон болсон. Амьтны амь шууд болон шууд бус утгаар хөнөөхгүй, архи, тамхи огт хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг аж.

7 настайдаа Энэтхэгт

Тэрээр ‘’luna blanca’’ веган хоолны рестораныг 2007 оноос амжиллтай ажиллуулж байгаа.

Дуучин Номинжин карьераа 2003 онд 14 настайдаа дууны дасгалжуулагч Рожер Лавын дор суралцаж эхэлсэн.

Холливуудын алдарт Roger Love багштай таван жилийн турш ажиллаж поп дуулах урлагт суралцсан. Мөн уртын дуучин Хонгорзул багшаар амьсгааны урлаг заалгасан. Америкт киноны жүжгийн урлагаар 2009 оноос хойш суралцаж байгаа аж.

Номинжин нь 17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч, суралцан, уран бүтээлээ хийж эхэлжээ. Энэ хугацаанд 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийсэн. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болжээ. Грамми шагналт хөгжмийн зохиогч нараас суралцан, англи хэл дээр нийтийн дууны бүх жанраар дуу зохиох тал дээр өөрийгөө хөгжүүлж яваа нэгэн.

2015 онд Дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн их танхим, Линкольн Төвийн Давид Геффен концертын их танхим зэрэг тайзнаа төрөлх хэлээсээ гадна 5-10 орны хэл дээр дуугаа дуусан. Мөн “Цас наранд уярна” гэх шүлгийг Граммийн шагналт Кристофер Тин хөгжмийн зохиолчийн аянд зориулан зохиож, Их Британийн Роял Филармонитай “Drop that contained the sea” гэх цомогт зориулан дуулжээ. Энэ дуу нь “Billboard”-ийн сонгодог төрөлд нэгдүгээр байранд орсон байна.

Мөн Английн Ханхүү Чарлзын ивээл дор явагддаг Llangollen Eisted fodd хөгжмийн наадмын Гала Концертонд уригдаж, Кардифф дахь Уэлсийн Үндэсний Дуурийн Театрын Симфони Найрал Хөгжимтэй арван хэл дээр гоцлон дуулж оролцсон байна. Хүч сорьсон олон улсын тоглолтуудад оролцсоны дараа олон улсын шүүмж бичигч нараас өндөр үнэлгээ авчээ. Тэрхүү Гала тоглолтод урьд нь домогaт дуучин Паваротти уригдаж дуулсан байдаг.

Түүний Лос Анжелес дахь менежмэнт шинэхэн You­Tube суваг www.youtube.com/NominjinOfficial нээж өгчээ. Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж, өөрийн хувилбарыг худалдан борлуулах боломжийг олгосон гэнэ. Түүний өөрийн зохиосон дуунуудаас гадна ковер дуунууд албан ёсоор бүх интернэт дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа аж.

Мөн 15 орны хэл дээр дуулдаг түүний хувьд, англи хэлнээс гадна өөр хэл дээр дуулж, өөр өөр олон сюрприз барих төлөвлөгөөтэй байгаагаа ярилцлагадаа дурджээ.

Номинжин “Сити Их Сургуул”-ийн дуулаачийн ангид эчнээгээр, мөн мэргэжлийн орчуулагчаар сурч төгссөн. “Содура” уран сайхны киноны дуу, “Монгол дуу дэлхийд” төслийн дуунуудыг Монголоос англи хэл рүү орчуулж, мөн улс үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг англиар бичих буюу орчуулсан байна.

2009 Амьтанд энэрэнгүй хандахын төлөө нийгэмлэг буюу Петагаас жил бүр “Дэлхийн хамгийн дур татам цагаан хоолтон” өргөмжлөл хүртээх санал асуулгыг олон нийтийн дунд явуулдаг уламжлалтай. Энэ нийгэмлэгээс зохиосон цагаан хоол сурталчлах кампанит ажлын хүрээнд манай улсын дуучин Номинжин салатны навчин байцаан даашинзтай зургаа авахуулж Азийн алдартнуудын дунд хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байжээ.

Тус өргөмжлөлийг горилогчдын тоонд Ази тивээс түүнээс гадна поп од Фэй Уонг, Хятадын телевизийн “хатан хаан” Зен Ли, Тайваны од Барби Шу, Яаяа Капур, Болливудын домогт жүжигчин Амитаб Бачан, поп од Стефи Танг нэр дэвшжээ.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд