No menu items!
HomeЭрүүл мэндТаныг хамгийн их ядраадаг 7 шалтгаан

Таныг хамгийн их ядраадаг 7 шалтгаан

-

Депресс болон санаа зоволт нь ядаргаанд хүргэдэг хамгийн том хүчин зүйл гэдгийг та мэдэх үү. Ухаан зарцуулсан олон таск бүхий ажил хийдэг хүмүүс ядаргаанд өртөх нь элбэг байна.Тиймээс депресст орж буй эсэхээ байнга хянаж байгаарай.

Хүчтэй дасгал хийх нь богино хугацаатай ядаргаа үүсгэдэг бол дасгал хийхгүй байх нь урт хугацааны ядаргаа үүсгэдэг байна. Дасгал нь допамин норэфинефрин серотонин ялгаруулалтыг нэмэгдүүлж сэтгэл санаа сайхан болгодог. Сэтгэл санаа ямар байх нь хэдхэн химийн бодисоос шалтгаалдаг өрөвдмөөр амьтад шүү дээ бид чинь. Мөн дасгал нь ядаргааны бодис ялгаруулдаг өөхний эсийг багасгана.

Бид амралтын өдрүүдээр ажлын өдрүүдээс илүү их унтаж илүү их шөнө оройтдог. Энэ нь биднийг амрааж байгаа биш харин ч ажлын 5 хоногт тогтоосон дэглэмээ шууд эвдэж орхидог байна. Тиймээс амралтын өдрөөр яг л ажлын өдөртэй адил цагт босож унтаж байгаарай.

Тасралтгүй байр байшин дотор байх нь сэтгэл санааг гутралд оруулж ядаргаанд хүргэдэг. SAD буюу seasonal affective disorder монголоор улирлын шалтгаантай эмгэг нь нарны гэрлийн дутагдлаас үүсэх ба мелатонин серотонины ялгаруулалтыг багасгаснаар нойргүйдэл болон ядаргаанд хүргэдэг. Хүйтэн утаатай ч байсан өдөрт заавал гадаа гар, өдрийн хоолоо идээд хэсэг гадаа зогс. Амралтын өдрөөр салхинд гар.

Тарган байх нь өдөр тутмын ажлаа хийхэд илүү хүч гаргадаг учраас ядаргаа бий болгодог байна. Манайхны “яасан туранхай юм бэ? Ядаргаанд орлоо шдээ” гэдэг чинь эсэргээрэй юм байна шүү. Зүй нь “яасан тарган юм бэ? Ядаргаанд орлоо ш дээ. Гэж ярих ёстой юм байна. Мөн таргалалт нь Obstructive sleep apnoea буюу шөнө хурхирах нөхцөлд хүргэдэг. Энэ нь шөнө байнга сэрж, өдөр байнга ядрах байдалд хүргэдэг. Бялуу жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүн ядаргаа үүсгэдэг гэсэн байна. Учир нь хурдан шатаж дуусдаг энерги бий болгодог гэнэ.

Кофе болон алкохол мөн ядаргаа үүсгэдэг юм байна.

Учир нь кофегоо уухгүй л бол ядарсан мэдрэмжнээсээ салахгүй, тиймээс үргэлжүүлэн уусаар л байдаг юм байна. За мэдээж алкохолын талаар бичээд ч хэрэггүй биз дээ. Зөвлөгөө нь 7 хоног кофе уухгүй тэсээрэй гэсэн байна шүү.

Олон төрлийн эм ядаргаа үүсгэдэг юм байна. Гормоны бэлдмэл, ихэнх жортой эмүүд, холестерин бууруулагч, харшлын эм байнга ядаргаа бий болгоно.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд