No menu items!
HomeБоловсролХичээлээс гадуур хийж болох зүйлс

Хичээлээс гадуур хийж болох зүйлс

-

Суралцахын хажуугаар дуртай зүйлээ хийж, өөрийгөө хөгжүүлэх нь олон давуу талтай. Тухайлбал, цагийн менежменттэй болох, хувийн сахилга бат, нийгмийн харилцааг илүү мэдэх, зорилгоо тодорхойлох, төлөвлөх зэрэг олон туршлагатай болох юм.Тэгвэл энэ удаа хичээлийнхээ хажуугаар ямар үйл ажиллагаануудад хамрагдаж болох талаарх мэдээллийг хүргэж байна.

1.Сургуулийнхаа дугуйлан, клубүүдэд элсэх

Дугуйлан клубүүдэд явахын давуу тал мэдээж олон. Дугуйланд элссэнээр шинийг мэдэж авч, бусдаас суралцах болно. Энэ таны төлөвшил, хандлагад олон эерэг нөлөөг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн хичээл дээр олж авсан мэдлэгээ улам бататгах, хоцорсон зүйлсээ нөхөж сурахад тань туслах хамгийн том боломж юм.

2. Онлайн сургалтад хамрагдах

Хэрэв та олон дунд сууж хичээл хийхийг сайшаадаггүй, интроверт төрлийн хүн бол онлайн сургалт хамгийн тохиромжтой нь гэж бодож байна. Та гэрээсээ, эсвэл өөрт тухтай газрын хаанаас ч мэдлэг олж авах боломжтой юм. Тухайлбал “Scholastic” веб сайт байна. Энэ нь сургуулийн өмнөх насны хүүхэд, болон ЕБС-ийн сурагчдын түвшин бүрийн онцлогт зориулсан 5 өдрийн хичээлийн хөтөлбөрийг санал болгодог. Мөн та үүнээс өөр сайтуудыг хайж олоод хөтөлбөрт нь хамрагдаж болох юм.

3. Шинэ хэл сурах

Өнөө цагт ямар нэг гадаад хэлгүй байна гэдэг сул тал болж байна. Бүр цаашлаад ажил албандаа бусдаас дутуу үнэлэгдэх, мэдлэг мэдээлэл бага хүртэх эхлэл болж байгаа юм. Гадуур байгаа хэлний төвүүдийн сургалтын төлбөр өндөр санагдаж байгаа бол чи өөрөө бие даан сурах аргуудаас хайж үзээрэй.  Тухайлбал, “Khan Academy” байна. Энэ нь ашгийн бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг онлайн хичээлийн платформ юм. Математик, шинжлэх ухаан ба инженеринг, компьютер програм, эдийн засаг ба санхүү, англи хэл зэрэг ерөнхий сэдвийн ангилалтай. Зарим төрлүүд дээр нэгдүгээр ангиас эхлээд төгсөх анги хүртэлх хичээлүүд бүгд байдаг тул ЕБС-ийн сурагчдад маш өгөөжтэй.

4. Шинэ клуб байгуулах

Танай сургуулийн клубууд нэгэн хэвийн эсвэл өөрийн чинь сонирхлыг татахгүй байвал өөрөө клуб байгуулж болох юм. Үүнийг танай сургуулийн захиргаа хүлээн зөвшөөрөх эсэхийг эхлээд судлаарай. Шинэ клуб байгуулснаар бусдыг манлайлж, эерэг шинэ зүйлд татахаас гадна хариуцлагаа ухамсарлаж сурах юм.

5. Сайн дурын ажилд оролцох

Сайн дурын ажил нь өөрийгөө нээхийн хажуугаар ихийг сурах боломж билээ. Жишээ нь, урлагт сонирхолтой бол хүүхдийн төвд бүтээлч ажиллах тухай зааж болно. Дуртай зүйл, сайн дурын ажил хоёрыг хамтад нь хийх маш олон боломжууд байдаг ба өөрөө бодож олж чадвал сонголтууд чамайг хүрээлсээр байгаа шүү. Мөн нийгмийн эмзэг булэгт тусалдаг сангууд болон, олон нийтийн байгууллагуудыг судлаад үзээрэй.

6. Спортоор хичээллэх

Спортоор хичээллэх нь багаар ажиллах, манлайлах чадваруудыг нэмэгдүүлэхээс гадна бие бялдрыг хөгжүүлж, тэвчээр суулгадаг. Өөрт тань багийн болон ганцаарчилсан спортын аль нь таалагддаг вэ?

7. Мэтгэлцээний клубт явах

Мэтгэлцээн хийснээр асуудлыг олон талаас нь харж дүгнэх чадвартай болдог. Мөн богино хугацаанд сэтгэн бодох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх зэрэгт суралцдаг. Түүнчлэн бусдыгаа манлайлж төвөгтэй нөхцөл байдлаас гарах аргыг түргэн хугацаанд олох чадвартай болдог ажээ. Та бусдын өмнө гарч ярихаасаа санаа зовж, ичдэг бол клубт явснаар харилцаандаа ахиц гаргах болно.

8. Урлагийн дугуйланд явах

????????????????????????????????????

Бүтээлч байдлыг эрхэмлэдэг, хөгжим, зураг, тайзны урлаг зэрэгт сонирхолтой хүүхдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг олгоно.  Сургуулийнхаа дугуйлан болон өөр сургалтуудыг сонирхоод үзээрэй.  Дашрамд дурдахад “Хүүхдийн урлан бүтээх” төв дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн 21 төрлийн 24 дугуйландаа цөөн тооны хүүхэд нэмэлтээр бүртгэж авахаар болжээ.  Нэмэлт элсэлт 2020.10.02-ны 09:00-15:00 цагийн хооронд зөвхөн нэг өдөр зохион байгуулагдана. Амжиж бүртгүүлээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд