No menu items!
HomeХүмүүс“За, яах вэ, би Маршалаа олжээ”

“За, яах вэ, би Маршалаа олжээ”

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Ардын жүжигчин А. Дашпэлжээгийн талаар хүргэж байна. Тэрбээр Маршал Чойбалсан, Өнөболд ван, Намнансүрэн зэрэг олон түүхэн дүрийг кино, дэлгэцнээ мөнхөлж, Маршал Х.Чойбалсангийн дүрийг хэдэнтээ амилуулсан билээ.  

 Тэрээр Дундговь аймгийн Өлзийт суманд малчны гэрт төрж, өссөн айлын 12 хүүхдийн нэг. Түүний эгч А.Дүнжмаа Дундговийн театрын дуучин Гавьяат жүжигчин хүн харин дүү А.Нэргүй Монгол Улсын Ардын Жүжигчин юм. Тэрээр “Дүү бид хоёрыг Ардын жүжигчин аваагүй байхад Дундговийн өлгий нэгтэй Өлзийтийн гурван гавьяат  гэж  дууддаг байсан” хэмээжээ.

  Цэрэгт гурван жил, тэр дундаа 05 дугаар ангид алба хаасан. 05 дугаар ангид алба хаана гэдэг нь тухайн цагтаа том боловсон хүчинд тооцогддог байж. Тиймээс сумынхаа Эвлэлийн үүрийн даргаар томилогдож гурван жил ажилласан. Эвлэлийн байгууллага нь урлаг, спортын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан бөгөөд дууны уралдаанд оролцож, сум, аймгаасаа шалгарч улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Ингэж л сонгодог урлагт хөл тавьсан байна. Үүний дараа дахин шалгаруулалт болж, таван хүнийг Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуульд явуулсны нэг нь болж, 1977-1982 онд Софи хотноо суралцсан. Тэнд таван жил суралцаж ирээд УДБЭТ-т орсон.

Түүний анхы дүр нь “Учиртай гурван толгой” дуурийн Балганы нэг нөхрийн дүр байлаа.  Харин анхны гол дүр нь “Хөхөө Намжил” дуурийн Галдан ноён. Нийтдээ 27 дуурийн том, жижиг нийлсэн 40-өөд дүрд тоглосон байдаг.

Харин анх дэлгэцийн урлагт “Намрын халуун өдрүүд” кинонд маршал Х. Чойбалсангийн дүрийг бүтээжээ.

1924 онд болсон үйл явдлын тухай кинонд Х.Чойбалсангийн идэр үеийн дүр оноогджээ. Кинонд тоглох юм сан гэдэг хүсэлдээ хөтлөгдөж, Х. Чойбалсангийн дүрийг бүтээх саналыг хүлээж авсан. Найруулагч Д.Долгор түүнийг сонгон, шалгаруулалтад оруулснаар дэлгэцийн урлагт анхны дүрээ бүтээсэн байна.  1985 онд гарсан тус киноны зохиолч нь С.Удвал гуай байв. С. Удвал гуай “Дашпэлжээ, за, яах вэ, би Маршалаа олжээ” гэж хэлсэн гэдэг. Түүнээс хойш “Сүүдэрт жилийн зурвас”, “Бүгд найрамдах Монгол ард улсын төлөө зүтгэе” зэрэг зургаан дэлгэцийн бүтээлд маршал Х.Чойбалсангийн дүрийг амилуулсан байна.

Тэрбээр ““Төрийн сүлд өршөө” киноны Соном-Очир гүнгийн дүрдээ би их таашаалтай байдаг даа. Учир нь Монголын мундаг том зохиолчдын ургуулсан дүр, тухайн цаг үеийн үйл явдал надаар дамжин гарсан гэж боддог. Соном-Очир төрийн сүлдэндээ залбирч, дээдэлдэг. Би ч гэсэн төрдөө л сүсэглэж, итгэдэг хүн” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Түүхэн дүрийн мастер

Кино дэлгэцэнд бүтээсэн хамгийн анхны дүр маршал Х.Чойбалсан. Түүнээс хойш олон түүхэн кинонд тоглосон байна. “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболдын  дүрээр үзэгчид андахгүй. “Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагч “Өө би Өнөболдын дүрийг мартсан байна. Түрүү зохиолд Ноёнболд гэж гарсан байгаа. Энэ миний хамгийн их хайртай дүр минь. Энэ дүрд дуурийн театрын дуучин Дашпэлжээ тоглоно шүү” гэснээр тус дүрийг бүтээхээр болсон гэдэг.

Харин дуурийн тайзнаа бүтээсэн түүхэн дүрүүд гэвэл, Манлайбаатар Дамдинсүрэн, Сүхбаатар жанжин, “Чингис хаан” дуурьд Чингисийн дүрийг бүтээжээ. 

Мөн 2012 онд “Долоон бурхан харвадаггүй” кинонд Маршал Х. Чойбалсангийн дүрийг бүтээсэн.

1996-2000 оны хооронд УДБЭТ-ийн театрын даргаар, 2001-2010 онд СУИС-д тэнхимийн эрхлэгч, 2010-2013 онд ХУС-ийн захирал, 2013 оноос УДБЭТ-ын уран сайхны удирдагч, СУИС-ийн багшаар ажиллаж байна. 2014 онд Ардын Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан юм.

Бүтээсэн дүрүүд:

1984 он “Намрын халуун өдрүүд” Чойбалсан

1986 он “Ирж яваа цаг” Дэндэв

1988 он “Мандухай цэцэн хатан” Өнөболд ван

1989 он “Алтан шонхор” Чилэнгэр

1992 он “Мөнх тэнгэрийн хүчин дор” Алтан улсын жанжин

1992 он “Хайрын домог” Галсандорж гүн

1993 он “Учиртай гурван толгой” Юндэн

1995 он “Чин ван Ханддорж” Намнансүрэн

1995 он “Цэц магнай” Хасбор

2007 он “БНМАУ-ын төлөө зүтгэе” Чойбалсан

2008 он “Үхэж үл болно-Чингис хаан” Даридай

2011 он “Тусгаар тогтнол” Чойбалсан

2012 он “Долоон бурхан харвадаггүй” Чойбалсан эдгээр кинонуудад тогложээ.

Монголын анхны олон ангит киноны нэг “Төрийн сүлд өршөө” кинонд тоглосон.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд