No menu items!
HomeЭрүүл мэндШөнийн цагаар хооллодог хүмүүс илчлэг ихтэй хүнс түлхүү хэрэглэх хандлагатай байдаг

Шөнийн цагаар хооллодог хүмүүс илчлэг ихтэй хүнс түлхүү хэрэглэх хандлагатай байдаг

-

 Бидний идэж буй хоол хүнс, хооллох цагаас шалтгаалан эрүүл мэндэд тодорхой өөрчлөлт гардаг талаарх судалгаа их байдаг.
 Өдөр биш оройн цагаар их хоол идэх нь илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай хоол хүнс хэрэглэхтэй холбоотой болохыг 2020 оны Европ ба Олон улсын таргалалтын конгресст танилцуулсан шинэ судалгаагаар танилцуулжээ.

Умард Ирландын Ульстерийн их сургуулийн судлаачид 2012-2017 онуудад Их Британийн 1200 насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсан бөгөөд судалгааны дүнг нарийвчлан тогтоосон.   

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь 18.00 цагаас хойш өдөрт авах нийт илчлэгийнхээ 40 орчим хувийг авдаг болохыг тогтоожээ.

 Оройн цагаар хооллож өдөрт авах нийт илчлэгийнхээ бараг тал хувийг авсан хүмүүс өдрийн турш илүү их илчлэг авдаг бөгөөд чанаргүй, шим тэжээл багатай, өөх тос ихтэй хоол хүнс ихээр хэрэглэх магадлалтай байв.

Сонирхолтой нь оройн цагаар их иддэг хүмүүсийн нүүрс ус, сахарын хэрэглээ нь бага байдаг.

Ульстерийн их сургуулийн доктор, судлаач Жудит Бэрд “Хоол идэх цаг хугацаа нь бодисын солилцоо, физиологийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тогтмол бус цагт хооллох хэв маяг, тухайлбал, шөнө орой  их идэх нь таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг. Илчлэг нь хүний биед өөх тос болон хуримтлагдсанаар жингийн илүүдэлд хүргэдэг. Хүмүүс хооллох цаг хугацаа нь хоол хүнсний сонголт, хоолны дэглэмийн ерөнхий чанарт хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл багатай байдаг” гэжээ.

Fat boy with overweight checking out his weight isolated on white background

Орой аажуу хооллох нь зөвхөн бэлхүүсний тойрогт нөлөөлөөд зогсохгүй тархины эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байна. Тогтмол бус цагт хооллох нь циркадын системд нөлөөлдөг бөгөөд энэ нь тархины сурах, төвлөрөх, цээжлэх чадварт нөлөөлдөг байна.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд