No menu items!
HomeСонин хачинСанаанаас гардаггүй зүүд нь танд ямар нэгэн зүйл хэлж байгаа хэрэг

Санаанаас гардаггүй зүүд нь танд ямар нэгэн зүйл хэлж байгаа хэрэг

-

“Эхлэл” хэмээх кинонд хүн зүүдээ удирдан, хүссэнээрээ өөрчилж  болдог тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш юм.  Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдэлж байгаагаа  ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь  заримдаа зүүдээ удирдаж  чаддаг гэж хариулжээ. 

Зүүдээ ойлгож, мэдрэх нь  хүн  болгоны чаддаг зүйл биш  боловч  ийм боломж байдаг гэж Берклийн шашны сургуулийн доктор Келли Балкелей ярьж байна.  Ялангуяа  хар дарж зүүдлэхдээ хүн өөртөө “Энэ бол зөвхөн зүүд” гэж хэлж байх нь зүүднээсээ сэрэхэд тусална гэж тэрбээр зөвлөж байна.  Зүүдэлж байгаагаа хүн өөрөө мэдрэх нь хамгийн чухал бөгөөд  ийм аргаар хар дарсан зүүднээсээ сэрж болох гэнэ.

Зүүдлэхийн тулд заавал унтах  шаардлагагүй

Та ажил дээрээ ширээнийхээ ард суугаад, машиндаа, эсвэл хурлын үеэр ч зүүд зүүдэлж болно. Ийм сэргэг зүүд нь эргэлзээгүй, бодитой гэж доктор Балкелей ярьж байна.  Зүүдээ хэрхэн үргэлжлүүлэх нь таны ургуулан бодох чадвараас ихээхэн шалтгаална. Эхний алхам бол хамгийн сүүлд зүүдэлсэн таатай зүүдээ бодох. Нам гүм, хэн ч саад болохгүй газар олоод юу зүүдлэхээ бод. Гоё зүүд нэг ёсны амралт болдгийг сана. 

Зүүдний тухай

Хүн болгон зүүдэлдэг ч зүүднийхээ тухай  маш бага мэддэг.  Зүүд хаанаас бий болдог, хүн яагаад зүүд зүүдэлдэг, зүүд юу зөгнөдөг  юм бол? Бид зүүдээ удирдаж, тайлж чадах болов уу?  Бид танд зүүд тайлагчын  зүүдний талаарх зарим баримтаас хүргэж байна.  Нойрсохоосоо өмнө уншаарай.

Зүүд аливаа зүйлийг сурахад тусалдаг

Шалгалтанд бэлтгэж, эсвэл шинэ сэдэв үзэж байгаа  бол олон цагаар ном уншиж сууснаас  хэсэг зүүрмэглэж, эсвэл эртхэн унтаж амрах хэрэгтэй. Учрыг нь  одоо хэлье.  Уураг тархи зүүд зүүдэлж байх үедээ асуудлыг  шийдэж, шинэ зүйл тогтоох нь  хурдан байдаг   гэдгийг  Харвардын их сургуулийн эрдэмтэд нотолжээ.  Зүүд нь уураг  тархины үйл ажиллагааны нэг  бөгөөд  шинэ мэдээллийг хүлээн авч, ойлгодог  байна.  Хэрэв сайн  унтаж амарч чадвал уураг тархины  сурах чадвар сайжирдаг аж.  Мөн телевизийн болон бусад дуу чимээ зүүдэнд сөргөөр нөлөөлдөг байна.

Байнга зүүдэлдэг зүүд

Эхнэр эсвэл нөхрөө өөр хүнтэй байгаагаар зүүдлэх.

Хэрэв нөхрөө хамгийн сайн найзтай чинь учир  ургуулж байгаагаар зүүдлэн хүйтэн хөлсөө цутгатал айж сэрсэн бол та ийм зүүд зүүдэлж байгаа  цорын ганц хүн биш. Угтаа хайртай хүнээ өөрийг нь хуурч байгаагаар зүүдлэх нь  хүмүүст байнга тохиолддог  гэж  зүүд тайлагч Лювенберг ярьж байна.  Таван мянга гаруй  хүний дунд явуулсан судалгаанаас үүнийг харж болох юм.  Гэвч ийм зүүд нь хүний хууртах, ганцаараа үлдэх вий гэсэн айдастай холбоотой юм.

Нэг шөнийн дотор хэдэн арван зүүд ч зүүдлэх нь бий

Хүн нэг шөнө зөвхөн нэг зүүдлээд зогсохгүй хэдэн арван зүүд ч зүүдэлдэг. Гэвч хүн тэр болгон зүүдээ манаж чаддаггүй.  Зүүдний  үргэлжлэх хугацаа  90 минут  байдаг бөгөөд дараа дараагийн зүүд өмнөхөөсөө удаан үргэлчилжилдэг гэж Льюнберг ярьж байна.  Толгой дэрэн дээр тавьснаас хойш  зүүдэлсэн хамгийн эхний зүүд таван минут орчим үргэлжилдэг бол сэрэхээс өмнөх зүүд 45 минутаас  нэг цаг хиртэй  үргэлжилдэг.  Харин хүн амьдралынхаа турш 100 мянган зүүд зүүдэлдэг гэсэн судалгаа бий.

Зарим зүүднээс сэрсний дараа ч салдаггүй.

Танд сэрж чадамгүй сайхан зүүд зүүдэлж сэрээд, дахин зүүдэлмээр санагдаж байсан үе бий юу ? 

Мэдээж танд ийм зүйл тохиолдож байсан нь гарцаагүй.  Ийм зүүдний дараа та хөдөлгөөнгүй хэвтээд, хэсэг зуур зүүд, бодит ертөнц хоёрын аль нь болохыг ялгах гэж  оролдоно. Зүүдээ санахын тулд сэрсэн байрлалдаа хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй.  Хэрэв хөдөлчихвөл  хэдхэн хоромын өмнө зүүдэлж байсан зүүд сарниж орхино.

Хачин зүүдийг ч тайлж болно

Үл ойлгогдох, учир битүүлэг зүүд нь амьдралд учрах саад бэрхшээлийг зөгнөдөг.

Зүүд зөнтэй, биелэгдэх магадлалтай байдаг. Хамгийн гол нь юуг зөгнөж байгааг нь олж мэдэх хэрэгтэй гэж  Харвардын их сургуулийн сэтгэл засалч эрдэмтэн Жеффри  Самбер  ярьж байна.  Зүүдний тайлал нь бидний өөрсдийгөө  ойлгох болон бусадтай харилцах харьцаанд байдаг.  Зүүдээ үл тоомсорлохын оронд  юу мэдэрч байгаагаа ойлгох хэрэгтэй.  Хүмүүс хачин зүүдийг  тэгсгээд мартдаг ч уг зүүднээс юу мэдэрсэн нь хамгийн чухал аж.

Санаанаас гардаггүй зүүд нь танд ямар нэгэн зүйл хэлж байгаа хэрэг

Тэгэхээр та нэг л  аймаар хар дарсан зүүдийг  дахин дахин зүүдэлсээр байна уу?

Лювенбергийн үзэж буйгаар ийм зүүдний хэлэх гээд байгаа санааг олж ухаарч чадвал уг зүүднээс ангижирч болох гэнэ.  Жишээлбэл төөрч, шүд унаж байгаагаар хар дарж зүүдлэх нь  шүдээ анхаарахыг  сануулж байдаг. Ам, уруул, шүд бол таны амнаас гарч буй үг хэлийг илэрхийлнэ. Тиймээс та бусадтай  харилцах харьцаандаа анхаарах хэрэгтэй.

Хар дарсан зүүдний тайлбар

Хар дарж зүүдэлсний маргааш сэтгэл чинь тавгүйтдэг үү? Хэрэв тийм бол бид танд зүүд тайлагч Майкл Вигогын тайлбарласнаар хар дарсан зүүдний тайлалыг хүргэж байна. Хар дарсан зүүд нь таны зайлсхийж  буй саад бэрхшээл, сэтгэл зовинолд далд ухамсраас өгч буй хариу үйлдэл гэж  Майкл Виго ярьж байна.  Тиймээс  зүүдээ манан, зөгнөж буй аюулыг сөрөх хэрэгтэй аж.

Хар дарж зүүдлэх нь амьдралын суурь асуудлуудын шинж тэмдэг байж болох ч унтахаас өмнө хийсэн үйлдлүүдээс шалтгаалсан байж болно. Тухайлбал, унтахаас өмнө нь юм идэх нь бодисын солилцоог эрчимжүүлж улмаар тархийг идэвхтэй ажиллахад хүргэдэг аж. Сонирхолтой нь хар дарахад нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг нь нойргүйдэл юм. 

Шүд унаж байгаагаар зүүдлэх:

Хүмүүсийн байнга хар дардаг зүүд. Шүд дур татам байдлыг илтгэдэг. Тиймээс шүд унаж байна гэж зүүдлэх нь хөгшрөлттэй холбоотой айдсыг харуулж байдаг. Зүүд тайлагчид цэвэршиж буй эмэгтэйчүүд ийм зүүд зүүдлэх нь  олонтаа байдгийг  нотолсон юм. Тэгэхээр шүдтэй холбоотой зүүд нь хөгшрөлт болон гадаад төрхөндөө сэтгэл дундуур байгаагын илэрхийлэл юм.

Түгжигдэж байна гэж зүүдлэх:

 “Хавханд орсон, гарах гарцгүй болсон байна гэж зүүдлэх нь  ажил, амжилт, болон хайр дурлалын харилцаанд аргагүй байдалд орсныг  илтгэнэ.  Эсвэл амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай хэмнэлд орж, энэ байдлаасаа залхсаныг илтгэдэг.

Живж байна гэж зүүдлэх:

Ийм зүүд нь таныг сэтгэл хөдлөлдөө бүрэн автсаныг илтгэнэ. Хойш тавьсан ажлууд чинь овоорч, та ажилдаа дарагдаж магад. Та ухаангүй бодолдоо автан болчимгүй алхам хийж мэднэ. Тиймээс  аливаа зүйлд хянуур, болгоомжтой хандаарай.  Хэрэв живж үхэж байна гэж зүүдэлвэл сэтгэл хөдлөлөө захирах хэцүүг харуулж  байгаа хэрэг. Харин живж үхэхээ шахвал та үймээн самуунаас мултарч чадна.

Үхэл:

Өөрийгөө үхэж байна гэж зүүдлэх нь айдас түгшүүр, сэтгэл зовинолыг илэрхийлдэг. Хэрэв танд санаа зовох зүйл байхгүй бол үүнийг эерэгээр хүлээн ав. Өөрийнхөө үхлийг харах нь амьдралд гарах томоохон өөрчлөлтийг зөгнөдөг. Нөгөө талаар ийм зүүд хагацал, өвчин, урвалтыг  илэрхийлдэг.

Хөөгдөж байна гэж зүүдлэх:

Ийм зүүд нь давшгүй даваа, хүнд бэрх нөхцөл байдалд орохоос зайлсхийсэн далд ухамсрын илэрхийлэл юм.  Түүнээс гадна ийм зүүд аюул занал зөгнөдөг. Ялангуяа араатан амьтанд хөөгдөж байгаагаар зүүдлэх нь гэнэтийн уур хилэнг илэрхийлнэ.  Мөн нөгөө талаар хэрүүл маргаанаас хол байх хүсэлтэй холбоотой.

Машин жолоогоо алдах:

Амьдралд чинь ямар нэгэн саад учрахыг зөгнөж байна. Таны амьдрал дээсэн дөрөөн дээр ирж, та томоохон өөрчлөлттэй тулгарна. Хэрэв машины ард хэн ч байхгүйгээр зүүдэлвэл өнгөрүүлсэн амьдралаа эргэн харах цаг болсныг харуулж байна.  Хийсэн  үйлдэлдээ хариуцлага хүлээх цаг ирнэ.

Ертөнцийн сүйрэл:

Ертөнцийн төгсгөлийг зүүдэндээ харах нь сэтгэлийн хямралыг илэрхийлж байна.  Та маш ээдрээтэй нөхцөл байдалд орж, арчаагүй, сул дорой гэдгээ мэдэрнэ.

Амьсгалж чадахгүй байх:

Ийм зүүд нь сэтгэлийн дарамт, улигт бодлыг илэрхийлнэ.  Мөн астматай хүмүүс ийм зүүд зүүдлэх нь олонтаа байдаг.

Н.ЭНХТУЯА

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд