No menu items!
HomeГоо сайханГэрийн нөхцөлд нүүрний илүүдэл үсийг арилгах 9 энгийн арга

Гэрийн нөхцөлд нүүрний илүүдэл үсийг арилгах 9 энгийн арга

-

Ихэнх тохиолдолд, эмэгтэйчүүдийн нүүрний үс хүсээгүй байхад  ургах нь тэдний биед их хэмжээний андроген (тестостерон гэх мэт) агуулагдаж байгаагийн улмаас тохиолддог. Эдгээр нь таны эрүүл мэндэд аюултай биш ч та арилгахыг хүсч байгаа нь дамжиггүй. Та электролиз, лазер, вакс хийх гэх мэт олон сонголтыг хийж болно. Гэхдээ эдгээр техникүүдийн ихэнх нь үнэтэй байдаг. Тийм учраас толигор сайхан арьстай болохын тулд гэртээ хийж болох цөөн хэдэн жорыг энд орууллаа.

1. Oatmeal paste + зөгийн бал + нимбэгний шүүс

Орц:

1 халбага овьёосны зуурмаг

2 халбага зөгийн бал

2 халбага нимбэгний шүүс

Oatmeal нь арьс загатнах, цочрох зэрэг олон өвчний үед маш сайн үйлчилгээтэй бөгөөд давхар гуужуулах чадвартай. Овьёосоо зөгийн бал, нимбэгний шүүстэй хольж хэрэглэвэл илүүдэл үсийг арилгахад тустай. Та эдгээр бүх орцыг хольж зуураад үстэй хэсэгтээ үрээд 15 минут байлгана. Сар орчмын дараа та үр дүнг нь харж эхэлнэ.

2. Элсэн чихэр + ус + нимбэгний шүүс

Орц:

1 аяга элсэн чихэр

1/4 аяга нимбэгний шүүс

1/4 аяга ус

Өргөн тархалттай “сахар” гэж нэрлэдэг энэхүү арга нь үсний ургалтыг зөөлрүүлэх чадвартай тул түгээмэл хэрэглэгддэг. Холимгийг хайруулын тавганд хийж, аажмаар буцалгана. Үүнийг сайтар хутгаж  түлэгдэхгүй эсвэл тогоонд наалдахгүй байхыг анхаарна уу. Эцэстээ энэ нь алтлаг өнгөтэй байх ёстой. Үүнийг хэрэглэхээс өмнө хөргөнө. Сахартай зуурмагийг түрхээд үсийг үндсээр нь арилгаарай. Энэ үйл явцыг 4-6 долоо хоног тутамд давтан хийхийг зөвлөж байна.

3. Папайя + сүү

Орц:

½ аяга папайяны целлюлоз

1 халбага сүү

Папаяа нь үсний булцууг тэлж, үсийг аяндаа унагах чадвартай фермент агуулдаг. Дээрээс нь сүүнд агуулагдах хүчил нь таны арьсны эпидермисийг (арьсны гаднах давхарга) арилгаж, толигор, арьстай болгоно. Өтгөн зуурмаг хийхийн тулд папайяагаа сүүтэй хольж хутгаад нүүрэндээ түрхэхэд л хангалттай. Арьсандаа массаж хийн 15 минут байлгаад дараа нь зайлж угаана. Долоо хоногт нэг удаа энэ үйлдлийг давт.

4. Өндөг + элсэн чихэр + эрдэнэ шишийн гурил

Орц:

1 өндөг

1 халбага элсэн чихэр

½ халбага эрдэнэ шишийн гурил

Та эдгээр найрлагыг саванд хольж үр дүнтэй маск бүтээх боломжтой. Өндөгний уураг нь маш чухал тул арьсны өнгийг сайжруулж, нүүрэн дээр нимгэн хальс үүсгэдэг.

5. Гаатай цай

Орц:

1 аяга ус

Хатаасан гаа 1 халбага

4 эсвэл 5 шинэ гаа навч (заавал биш)

Spearmint цай нь бага зэргийн хирсутизмд антиандрогенийн эсрэг үйлчилгээтэй болох нь батлагдсан тул нүүрний хүсээгүй үсийг арилгахад бүрэн тус болно гэсэн үг юм. Өдөрт хоёр удаа уувал та даавраа тэнцвэржүүлж, үснийхээ өсөлтийг бууруулах боломжтой болно.

6. Арвай + lime шүүс + сүү

Орц:

Арвайн нунтаг 3 халбага

2 халбага lime шүүс

3 халбага сүү

Lime шүүс нь таны арьсны нүхийг чангалах бол арвай нь арьсыг гуужуулж, нүүрний хүсээгүй үсний үржлийг нь удаашруулж, арьсыг зөөлрүүлнэ.

7. Жүрж ба нимбэг

Орц:

Хуурай жүржийн хальс

Хуурай нимбэгний хальс

Эдгээр 2 жимсээр өтгөн зуурмаг бэлдсэний дараа та  арьсаа амархан гуужуулах боломжтой болно. Жүржийн хальс нь чийгшүүлэх үйлчилгээтэй тул арьсны өнгийг сэргээдэг. Мөн батга, сорвийг ч зохицуулж чаддаг. Нимбэг нь илүүдэл үсийг арилгаж, гэрэлтүүлэхэд тусална.

8. Турмерик + грамм гурил + давс + сүү

Орц:

Турмерик нунтаг 2 халбага

½ аяга грамм гурил

½ аяга хүйтэн сүү

1 халбага давс

Энэтхэгчүүд илүүдэл үсээ арилгахын тулд удаан хугацаанд турмерик хэрэглэж ирсэн. Энэхүү найрлага нь ариутгах ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул илүүдэл үсийг арилгах явцад арьсыг хамгаалж чадна гэсэн үг юм. Давс, сүү, гурилыг (гуужуулах хэд хэдэн шинж чанартай) холин зуурмаг болгож, арилгахыг хүссэн хэсэгтээ түрхэж болно. 5 минутын турш зөөлөн үрээд хаттал нь хүлээгээд, 10 минутын дараа з угаана. Долоо хоног бүр давтана.

9. Түүхий папайя + турмерик + грамм гурил + зуун настын ханд

Орц:

2 халбага түүхий папаяа зуурмаг

Зуун настын гель 2 халбага

1 цайны халбага турмерик нунтаг

2 хоолны халбага гурил

Алое вера нь арьсыг хэт ягаан туяа, гамма цацрагийн гэмтлээс  хамгаалж чаддаг бөгөөд түүний гель нь чийгшүүлэгч, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй тул илүүдэл үсийг зайлуулахад тусалдаг. Энэ ургамлын гельийг бусад найрлагатай холилдсон үед (бидний өмнө нь тавьсан чухал ач холбогдолтой) таны нүүрэнд хамгийн тохиромжтой оог бий болгодог. Үүнийг түрхээд угаахаасаа өмнө 20 минут байлгаарай. Долоо хоногт 3-4 удаа хэрэглэнэ.

Эх сурвалж:brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд