No menu items!
HomeЭрүүл мэндХамуу нь хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм

Хамуу нь хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм

-

Хамуу – хамууны хачигаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Эмэгчин хачиг 0,3-0,4 мм байдаг ба 1 сар амьдардаг. Эмэгчин хачиг арьсны өнгөн хөрсний доогуур хамууны жим үүсгэн тэндээ 2-3 өндөг тавьдаг. Өндөгнөөс 2 долоо хоног орчмын дараа нас бие гүйцсэн хачиг бий болж арьсны гадаргуу дээр гаран эвцэлддэг.Эр хачиг нь үр тогтоосны дараа үхнэ.

Үр тогтсон эм хачиг арьсны өнгөн хөрсний доогуур орж өндгөө төвих байдлаар амьдралын цикл нь үргэлжилнэ.

Халдварлалт:

Бэлгийн хавьтлын үед болон ахуйн нягт хавьтлаар (хувцас, ор дэрний цагаан хэрэглэл г.м.) халдварлана. Хамууны хачиг нь тасалгааны температурт хүний биеэс гадна орчинд 2-3 хоног амьдарна. 60 С хэмд 1 цаг, буцалгахад тэр дороо үхнэ.

Нууц хугацаа:

Нас бие гүйцсэн хамууны хачигаар халдварласан тохиолдолд өвчний нууц хугацаа 2- 3 хоног, хамууны авгалдай өндөгөөр халдварласан тохиолдолд нууц хугацаа 10-14 хоног байна.

Шинж тэмдэг:

Хурууны салаа, бугуйн дотор тал, цавь, хэвлий, гадна бэлэг эрхтэн, өгзөг г.м. биеийн хэсгүүд дээр хосоороо байрласан орой дээрээ маш жижиг цэврүүнцэртэй гүвдрүүт тууралт гарна. Загатнаа их, ялангуяа орой, шөнийн цагаар ихэсдэг. Хүүхдэд шуу, тохой, өгзөг, хэвлий, хүзүүгээр тууралт гарч, хүндэрвэл идээлж болно.

Оношилгоо:

Эмнэлзүйн шинж тэмдэгээр оношийг тавина. Мөн боломжтой тохиолдолд хамууны жимийг илрүүлэх шинжилгээ хийнэ.

Эмчилгээ: дараахь эмийн бэлдмэлүүдийг хэрэглэнэ:

  • хүхэртэй тос: өдөрт 1 удаа 5 хоног дараалж толгойноос бусад бүх биеэр түрхэнэ. 5 дахь хоногийн дараа сайтар савандаж усанд орж цагаан хэрэгслийг солин ариутгал хийнэ. Хүүхэртэй тос нь үнэр ихтэй, зарим тохиолдолд арьс цочроож харшил өгөх сул талтай.
  • бензилбензоаттай тос: зааврын дагуу хэрэглэнэ
  • спрегаль цацлага: толгойноос бусад бүх биеэр 1 удаа цацна. 12 цагийн дараа савандаж угааж цагаан хэрэгслийг солин ариутгана.
  • хамууны үндсэн эмчилгээний хажуугаар харшил эмзэгшил бууруулах зорилгоор харшлын эм, тос хэрэглэж болно.
  • ор дэрний цагаан хэрэгслийг ариутгахдаа буцалгаж 2 талаас нь индүүднэ.

Бэлгийн замаар дамждаг бусад өвчний эрсдэл бий юу? Арьсны халдварт өвчин /хамуу, умдагны бөөс, халдварт нялаахай/ бэлгийн замаар халдах нь бэлгийн замаар дамждаг бусад өвчний дохио болдог гэж ойлгож болно. Тиймээс та зайлшгүй бэлгийн замын бусад халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдаарай.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд