No menu items!
HomeӨнөөдрийн эшлэлХ.Баасансүрэн: Бид дандаа өөрт байгаа зүйлсээ голж, байхгүй зүйлсээ анзаардаг

Х.Баасансүрэн: Бид дандаа өөрт байгаа зүйлсээ голж, байхгүй зүйлсээ анзаардаг

-

Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн:

Байхгүй зүйлээрээ дутахын гачлан, байгаа зүйлсээ голохын гаслан, хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон, ховдог сэтгэлийн түмэн тарчлан гэсэн сургаал бий. Бид дандаа өөрт байхгүй зүйлсээ анзаардаг. Хэн нэг хүний хөмсөг илүү тод, таных болохоор бүдэгхэн ч юм шиг.

Хэн нэгэн хүний унаж байгаа машин тансаг, амьдарч байгаа гэр орон илүү гоё юм шиг… Та өөрт байхгүй гэж бодож буй зүйлээ анзаараад байгаа учраас тэр. “Надад ийм зүйл байхгүй дээ, би гуйлгачин даа, шалны алчуур ш дээ” гэж байгаагаас ялгаагүй. Шууд өөрийгөө тээр доор авааччихаж байгаа юм. Гэтэл бидэнд зөндөө юм байдаг.

Хүний зайлшгүй хэрэгцээ тун бага. Нэг ядуу хүн хүүхэдтэй болоод баян айлын гадаа очоод гуйлга гуйж л дээ. Өнөө баян хүүдий дүүрэн алт үзүүлээд “Би танд үүнийг өгч болж байна. Та хүүхдийнхээ зүүн хөлнийх нь хамгийн жижигхэн хурууны үзүүрийг л өгчих” гэж. Мэдээж хүүхдийнхээ хөлийн хурууны жижигхээн хэсгийг хүүдий алтаар солих аав, ээж байхгүй. Таныг үхэхэд араас тань уйлах хүн байхгүй бол ямар вэ, таны араас зул өргөөд маань унших сэтгэл үлдээгүй бол… гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй. Таны төлөө гэсэн сэтгэлтэй аав, ээж, ах, дүү, дотны найзууд бий нь танд байгаа хамгийн том зүйл.

Тэгэхээр яг одоо байгаа, байхгүй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Хамгийн багадаа хүн гурван зүйлтэй байхад л амьдрах юм билээ. Өлсөхгүйн тулд өдөрт гурван аяга хоол, даарахгүйн тулд хувцас, толгой хорогдохоор гэр оронтой байхад хүн амьдраад явна. Гэтэл бид хувцсаа хэдэн зуу болгох гээд зовдог. Тэгээд л цалин нь хүрэхгүй, өөрийгөө зовоосоор явдаг. Билл Гейтс мөнгөтэй гээд зуун аяга хоол идэж, алт, мөнгө, эрдэнэсээр хийсэн өчнөөн орон дээр сэлгэж унтахгүй. Яг тан шиг өдөрт гурван аяга хоол идэж, яг тан шиг өөрийнхөө хэмжээний орон дээр л унтаж амардаг. Ингэж бодохоор сэтгэл өег байгаа биз. Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч. Нүүхдээ. ”Ямар их хэрэггүй зүйл цуглуулаа вэ” гэж ирээд шогширдог. Ганц цамц хийхийн тулд 15 тонн ус зарцуулагддаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэтэл бид хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа. Шуналгүй болж байж л баян болно. Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд