No menu items!
HomeШинжлэх ухаанВ6 витамин нь ковидын шинж тэмдгийг арилгаж чадах уу?

В6 витамин нь ковидын шинж тэмдгийг арилгаж чадах уу?

-

Ковидын үед өвчтөнд илрэх шинж тэмдгүүдийг арилгах, багасгахад витамин В6 чухал нөлөө үзүүлж болох талаарх судалгаа https://www.frontiersin.org/ сайтад нийтлэгджээ.

Судлаачид өмнө нь хийгдэж байсан В6 витамины чихрийн шижин, зүрх судасны өвчинд үзүүлэх нөлөөний тухай судалгаанд суурилж, уг нийтлэлийг хэвлүүлжээ.

Уг судалгаанд В6 нь дархлаа нэмэгдүүлж, үрэвсэл намдаах үйлчилгээтэй тул ковидын үеийн хэд хэдэн шинж тэмдгийг арилгахад нөлөөтэй байж болзошгүй хэмээн дурьджээ.

Олон улсын Хүнсний зөвлөлийн эрдэм шинжилгээ, хоол тэжээлийн харилцааны захирал Али Вебстер “В6 витамин хүний биед багасах үед дархлааны систем сулардаг нь олон судалгаагаар нотлогдсон хэдий ч ковидын үед уг витаминыг хэрэглэх нь шинж тэмдгийг үгүй хийдэг талаар батлагдсан зүйл одоогоор байхгүй. Тиймээс хүмүүс дархлаа дэмждэг витамин С, Д зэрэг витамины нэгэн адил В6 витаминыг тохирсон тунгаар хэрэглэх нь зүйтэй” хэмээжээ.

Эх сурвалж: https://www.healthdigest.com/

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд