LOADING

Type to search

Дасгал, хөдөлгөөн

Скуат буюу суултын дасгал хийхийн ашиг тус

Share

Скуат буюу суултын дасгал нь зөвхөн хөлийн булчинд нөлөөлөөд зогсохгүй биеийн бүх хэсэгт нөлөөлдөг.

Хүнд ачаалал бүхий штангтай суулт, дамббеллтэй суулт зэрэг хувилбаруудаас үл хамааран  суулт нь хамгийн үр нөлөөтэй эсэргүүцлийн дасгал юм.

Better gym-ийн мэдээллээс үзэхэд Их Британийн ихэнх иргэд тэвчээр сорьсон суулт, гэдэсний таталт, планк зэрэг дасгалуудыг хийдэг гэжээ.

Суулт хийх нь нэгдүгээрт байдаг хэд хэдэн шалтгаан бий. Энэ нь зөвхөн өгзөг, гуяны булчинг хөгжүүлээд зогсохгүй өдөр тутмын хөдөлгөөнийг сайжруулахад туслах функциональ дасгал юм. Мөн таны зүрхний цохилтыг түргэсгэж, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх фитнесс болно.

Дасгалын үр дүнг мэдрэхийн тулд аль дасгал нь ямар булчинд нөлөөлөх вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

Суулт хийхэд ямар булчин ажилладаг вэ?

Суулт нь мэдээж олон булчинг зэрэг ажиллууллах нийлмэл процесс. Үүнд өгзөг, гуя, гуяны дотор талын булчингууд, ташаа, гуяны уян хатан байдал, бат бэх байдалд нөлөөлдөг бүх булчингууд хамаарна.

Гэхдээ хөлний байрлал, давталтын тоо, жингийн хуваарилалтыг өөрчлөх зэрэг нь булчингийн фокусыг өөрчилдөг гэж дасгалжуулагч Каролайн Брэгг хэлжээ.

Суулт нь өгзөгний булчинг хөгжүүлэхэд тусалдаг уу?

Суултынхаа хэв маягийг өөрчлөх замаар үр дүнг нь өгзөгний булчинд чиглүүлэх боломжтой бөгөөд энэ нь ‘сумо’-ийн байрлал юм. Хөлдөө өргөн зай авах нь өгзөгний булчинг хөгжүүлэхэд тустай.

Уламжлалт суулт ч мөн өгзөгний булчинд нөлөөлнө. Гэхдээ олон хүмүүс дасгалын нөлөөг өгзөгний булчинд чиглүүлэхийг хүсдэг ч дасгалын төгсгөлд үр дүнгүй болдог. Үр дүнтэй болгохын тулд илүү сайн бөхийх хэрэгтэй. Түнхээрээ нугалж, өвдөг цээж рүү ойртох тусам өгзгөнд очих ачаалал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл гуя биед ойрхон байх тусмаа илүү сайн үр дүнтэй. Хүн бүрийг биомеханик аргаар бөхийлгөх боломжгүй. Зарим хүний бие бөхийхөд бэрхшээлтэй байдаг тул өгзгөнд ачаалал очихгүй гэсэн үг.

Суулт хийх нь ямар ашиг тустай вэ?

Олон булчинг зэрэг ажиллуулснаар булчингийн масс нэмэгдэнэ. Мөн ташаа орчмын булчингуудад нөлөөлдөг тул өдөр тутмын хөдөлгөөний идэвх сайжирна.

Байнга суугаа ажил эрхлэх нь бидний хөдөлгөөнийг хязгаарладаг тул суугаа ажил эрхэлдэг хүмүүст энэхүү дасгал нэн шаардлагатай. Учир нь суулт хийж өгзөгний булчинг хөгжүүлэх замаар давхар аарцагны булчинг бэхжүүлдэг.  Энэ нь гүйх алхах зэрэг хөдөлгөөний үед чухал нөлөө үзүүлнэ. Хэрэв танд тийм хүчтэй, тогтворжуулдаг булчин байхгүй бол гүйх үед өвдөг өвдөхөөс гадна аарцагны хөндийн эрхтнүүдэд асуудал үүсч болзошгүй юм.

error: Content is protected !!