No menu items!
HomeЭмч зөвлөж байнаР.Пүрэвсүрэн: Сүүн шүдийг эмчлүүлэхгүй бол шинээр ургах байнгын шүдийг цооруулдаг

Р.Пүрэвсүрэн: Сүүн шүдийг эмчлүүлэхгүй бол шинээр ургах байнгын шүдийг цооруулдаг

-

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс шүдээ хэрхэн эрүүл байлгах талаар “Empire” шүдний эмнэлгийн нүүр амны их эмч, Анагаах ухааны магистрантур Р.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Шүдний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь юу вэ?

-“Эрүүл шүд эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж эхэлсэн. Үүний үр дүнгээс ажихад хүүхдийн шүдний өвчлөл их байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдийн шүд амны хөндийн эрүүл ахуйн талаар мэдлэг мэдээлэл дутмаг байна.

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сүүн шүдийг унаад ясан шүд ургах юм чинь гээд тоодоггүй шүү дээ. Энэ хэр зөв ойлголт вэ? 

– Байнгын шүд 6 настайгаас ургаж эхэлдэг. Сүүн араа шүднүүд хүүхдийн өсөлт хөгжилтөөс хамаараад 8, 9 цаашлаад 12 нас хүртэл аманд хадгалагддаг. Сүүн шүдний цооролтыг эмчлүүлэхгүй бол шинээр ургах байнгын шүдийг цооруулдаг. Байнгын шүдний эх үүсвэр сүүн шүдний доор байрлаж, сурвалжийг нь шимэгдүүлж унасных нь дараа ургадаг. Унах юм чинь гээд сүүн шүдийг тоохгүй орхихоор шинээр ургах байнгын шүд зөв байрлалаа олж чаддаггүйн улмаас шүдний гажигтай болдог.

-Сүүн шүдний ургалтаас хамаараад эрүүний гажиг үүснэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Сүүн шүд эрүүл, зөв байрлалтай байж хугацаандаа унах юм бол байнгын шүд мөн зөв байрлалтай байна. Сүүн шүдтэй хүүхдүүд эрүүл шүдтэй байж хоол хүнсээ сайн иднэ. Шүд нь өвчлөөд ирэхээр аль болох зөөлөн чанарын хоол хүнс хэрэглэх гэнэ. Хатуу чанарын хоол хүнс бага иднэ, ааруул идэж чадахгүй. Тэгэхээр эрүүний болон хоншоорын хөгжилгүй болно. Булчин ажиллахгүй байгаа учраас хөгжихгүй гэсэн үг. Тиймээс янз бүрийн эрүү нүүрний гажиг үүснэ гэж ойлгож болно.

-Хэдэн сар тутамдаа шүдний эмчид хандах ёстой байдаг вэ?

-6 сараас 1 жилийн хугацаанд тогтмол шүдээ үзүүлж байх хэрэгтэй. Анхны үзлэгт ердөө 10-15 минут л шаардлагатай. 6 сард 15 минут гэдэг бол маш бага хугацаа. Байнгын хяналтанд байдаг бол энэ хугацаанд гүн цооролт үүсэх магадлал багасна. Хяналтад орохоос өмнө амны хөндийгөө зөв арчлаад  бүх шүдээ эрүүжүүлсэн байх шаардлагатай. Шүдний хатуулаг чанараас шалтгаалаад хүн бүр харилцан өөр. Тиймээс шүднийхээ онцлогийг мэддэг байх хэрэгтэй.

-Шүдээ сайн угааж, арчилдаг хэрнээ шүдний өвчлөлд өртөмхий хүмүүс байдаг гэсэн. Энэ юутай холбоотой вэ?

-Миний ажигласнаар удамшил нөлөөтөй юм болов уу гэж ойлгодог. Жишээлбэл аав ээж нь сайн шүдтэй бол хүүхэд нь шүдний өвчлөлд өртөх нь бага. Мөн мэдээж хэрэглэж байгаа оо, сойз, зөв угаалтаас бас хамаарна.

-Шүдний өвлөл үүсэх шалтгаан олон байх. Эдгээрээс хамгийн гол шалтгаануудыг тоймлон хэлвэл?

-Нэгдүгээрт, чихэрлэг зүйлийн хэрэглээ. Хоёрдугаарт, шүдний зөв угаалт /Хүүхдийн шүдийг 6 нас хүртэл эцэг, эх нь өдөр бүр угааж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө угааж байгаа ч гэсэн бүрэн зөв угааж чаддаггүй/

-Шүд угаахад хамгийн чухал анхаарах зүйл юу вэ?

-Шүдээ угаасан хэрнээ хэлний өнгөрөө сайн цэвэрлээгүйн улмаас амнаас таагүй үнэр гардаг. Шүдээ угаасны дараа хэлээ тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Мөн шүдээ дутуу угаасан хэсэгт чулуу үүсэх, улмаар буйл үрэвсдэг. Буйл үрэвсэх, шүдний чулуу үүсэх, шүднээс цус гарах үед амнаас гарах таагүй үнэрийг дарах гэж ам зайлагч хэрэглэдэг. Энэ төдийлөн үр дүнгүй арга бөгөөд заавал мэргэжлийн цэвэрлэгээ хийж байж буйлны үрэвсэл дарагдана.

-Шүдээ эрүү байлгах талаар зөвлөмж өгөхгүй юу?

-Шүдээ эрүүл байлгах маш энгийн. Өдөрт шүдээ 2-3 удаа тогтмол угаах, 6 сар тутамд эмчийн хяналтанд байх хэрэгтэй.

Шүдээ зөв угааж, эмчид хянуулж байхад шүд цооролтоос бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн нэг зүйлийг анхааруулж хэлэхэд бага насны хүүхдүүд чихэр их идсэний улмаас үүдэн шүд нь цоордог. Дээд шүд доод шүдээ тулж байх ёстой. Эрүү урагшлаад хоншоороо түлхэх ёстой байтал дээд шүд хорхойтоод ирэхээр эрүү хэт урагшаа хөгжих зэрэг шүдний гажигууд үүсч байна. Тиймээс хүүхдээ эрхлүүлж байна гээд элдэв янзын амттан өгөхөөс аль болох татгалзах хэрэгтэй. Энэ таны хүүхдийн шүдийг эрүүл байлгах хамгийн гол алхам юм шүү.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд