No menu items!
HomeЭрүүл мэндДархлаа бэхжүүлдэг гэх бэлдмэл дордуулж ч магадгүй

Дархлаа бэхжүүлдэг гэх бэлдмэл дордуулж ч магадгүй

-

Биеийн дархлаа сулрах нь бүх өвчний шалтгаан. Ихэнх үрэвсэлт өвчин нь дархлаа суларсны үр дүнд идэвхжих нь бий. Дархлааны системийн үйл ажиллагаанд оролцох аливаа оролдлого нь эрсдэлтэй. Мэдээж хүнд хагалгаа, мэс ажилбар эсхүл архагшсан стрессийн дараа, организм хэт суларсан үед дархлааны системийг “засварлах” шаардлагатай. Тэгэхдээ үүнийг мэдлэгтэй хийх нь чухал. Дархлааг бэхжүүлэх талаар нэлээдгүй төөрөгдөл бий.

Витамин – Аврагч биш

Биеийн дархлааг гагцхүү өвчний үед төдийгүй цаг улирал солигдох ч юм уу, жирийн нөхцөл байдалд ч додомдох хэрэгтэй. Хүмүүс жаахан ядраад ирэхээр л элдэв витамин уугаад эхэлдэг. Ханиад томуу, ер нь дархлааг сэргээхэд витамин “С”-ийн ач холбогдлын талаар их ярьдаг. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар витамин “С” -г байнга хэрэглэснээр дархлааны идэвхжил ерөнхийдөө 2%-иар буурдаг болох нь тогтоогджээ. Витамин нь эмтэй адил дасал болдог тул тогтмол хэрэглэх нь үр дүнгээ өгөхөө болино. Хичнээн сайн витамин ч ялгаагүй.

Дархлаа бэхжүүлэх эм нь дордуулж ч болно

Бэлэн юманд дуртай болсон өнөө үед энгийн аргаар дархлаагаа бэхжүүлэхийн оронд элдэв төрлийн дархлаа сэргээгч эм бэлдмэл уух болсон. Гэвч энэ нь хэнд ч ашиг тусаа өгөөгүй юм шүү. Харин ч бие организмд нэвтрэн орсны дараа эрүүл эд, эсийг өвчтэйд тооцон устгах аюултай. Хамгийн сайн арга нь дархлааг энгийн аргаар бэхжүүлэх нь ач тустай. Нохойн хошуу, нэрс, үхрийн нүд зэрэг антиоксидант ихтэй бараан өнгийн жимсгэнэ, өвс ургамлын цай ханд нь дархлааг бэхжүүлдэг болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. Мөн чийрэгжилт, эрүүл агаарт зугаалах нь дархлааг бэхжүүлнэ.

шинэ мэдээ

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулахаар болжээ. Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит...

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

трэнд