No menu items!
HomeХөтөчКофены талаар мэдэх хэрэгтэй баримтууд

Кофены талаар мэдэх хэрэгтэй баримтууд

-

Аагтай шаргал сүүтэй цайндаа элгэмсүү ч гэлээ монголчуудын дунд кофены соёл гэх зүйл дэлгэрээд нилээдгүй хугацаа өнгөрч. Өглөөний ундандаа сүүтэй цай гэхээс илүүтэй хүмүүс кофе уугаад гарахыг илүүд үздэг болсоныг сүүлийн жилүүдэд эрчимтэй цэцэглэн хөгжиж буй кофе шопийн бизнес бэлхэнээ илтгээд өгнө.

Өнөөдөр манай улсад хүн амын 30 хувь нь кофег байнгын болон тодорхой давтамжтай хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 5 хувь нь л цэвэр сайн чанарын кофе хэрэглэж үлдсэн хувь нь орлуулагч нунтаг кофе хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

Нэгэн танил маань кофе шопд орохоор нүд эрээлжилээд нэг их олон төрлийн кофеноос алийг нь авахаа мэддэггүй юм гэж хэлж байж билээ. Мэдээж хэрэг азийн орны хувьд кофены соёл гэдэг харь хөндий хэрэглэж дасаагүй зүйлсийн нэг яах аргагүй мөн. Харин олон нэр төрөл бүхий кофеноос та алийг нь яаж өөрийнхөө сонирхолд нийцүүлэн авах ёстойгоо мэдэх үү? Хэрвээ та хараахан мэдэж амжаагүй бол энэхүү мэдээлэл танд туслах болно.

1. Espresso: Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү кар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг ажээ.

2. Americano: Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе гэж ойлгож болно.

3. Black coffee: Буцалгасан сүүгүй дан хар кофе

4. Caffe Latte: Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофены харьцаа 3:1 байх ёстой.

5. Cafe au Lait: Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир зөөлөн амттай байдаг. Латтетай төстэй ч гэлээ нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг байна.

Хэрэв та зүрхний өвчтэй, эсвэл өөр ямар нэгэн ужиг өвчтэй бол кофены тал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Цусны даралт, зүрхний өвчин таныг шаналгадаг бол, бүр эсвэл ямар нэгэн эм уудаг бол та зайлшгүй эмчтэй зөвлөсний үндсэн дээр кофе уугаарай.

6. Cafe Breva: Тослог ихтэй сүүгээр найруулсан нэгэн төрлийн каппучино. Илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амттай.

7. Irish кофе: “Irish” вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофег хэлдэг. Виски ордог учраас хүүхдүүд уухад тохиромжгүй, гэвч энэ нь хүйтэн цаг агаартай үед уухад хамгийн тохиромжтой кофе билээ.

8. Melya: Зөгийн балтай нэг цайны халбага чихэргүй кокоатай кофе.

9. Mocha: Кафе Латте нь америк маягаар хийдэг нэгэн төрлийн сүүтэй кофе. Эспрессон дээр шоколадны юм уу какаоны сироп нэмэн халуун сүү хийгээд хамгийн дээд талд нь сүүн крем нэмнэ. Эсвэл каппучино дээр шоколадны сиропоор амт оруулан хийж ч болдог. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амт үгүй учраас моча нь каффейнд дургүй хүмүүст маш сайн тохирдог.

10. Turkish coffee: Нунтаг кофег устай холин сайн буцалгасны үр дүнд бий болдог өтгөвтөр, зуурмаг маягийн ундаа юм. Зарим газар үүнийг Грек кофе ч гэж нэрлэдэг бөгөөд маш өтгөн болдог байна.

11. Cafe Macchiato: Хөөрүүлсэн сүүн дээр эспрессо нэмж хийнэ. Харин кофе болон сүүний харьцаа нь 4:1 байдгаараа латтегаас илүү өөр амттай болдог.

Оронд орохоос дор хаяж 6 цагийн өмнө кофе уух нь зөв. Хэрэв хэт ойрхон уувал нойр хүрэхгүйн дээр сайн амарч чадахгүй. Хэрэв энэ үг хэтэрхий оройтон танд хүрч, та унтахаасаа өмнө кофе уучихсан бол нойр авах хэдэн арга байна. Хэдэн минут гадуур алхах, 5 минутын урттай бясалгалын ая сонсох эсвэл хүйтэн цэвэр ус уух.

12. Cappuccino: Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг шоколад цацдаг. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагсадад илүү тохиромжтой.

13. Espresso Con Panna: Эспрессон дээр крем нэмсэн кофег хэлдэг.

14. Frappe: Европ болон Латин Америкчуудын өргөн хэрэглэдэг кофе. Хүйтэн эспрессон дээр хийдэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж бэлтгэх нь элбэг болсон.

15. Ice coffee: Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

16. Instant coffee: Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд