No menu items!
HomeОнцлохЭлэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй цэгүүд

Элэгний B вирусын халдвараас сэргийлэх вакцин хийж буй цэгүүд

-

Элэгний B вирусын халдвараас сэргийлэх бүрэн боломжтой

Элэгний В вирусийн эсрэг вакциныг нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд хийж эхэлснээр долоо хоногтоо 300 хүн вакцин хийлгэж байсан бол 1,800 болж даруй зургаа дахин нэмэгдсэн тухай Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Есөн дүүргийн дархлаажуулалтын цэгт:

  1. Баянзүрх дүүрэг: 10-р төв,
  2. Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
  3. Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
  4. Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  5. Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  6. Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  7. Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  8. Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  9. Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй. 

2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.Уншигч та бүхэн В, С вирустэй эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа сум болон өрхийн эмнэлэг дээрээ очиж илрүүлэг шинжилгээнд хамрагдаадвирус илрээгүйбол В вирусийн эсрэг вакцин хийлгээрэй.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд