No menu items!
HomeХүмүүсСолонгосын царайлаг кино од Су Жи-Соб

Солонгосын царайлаг кино од Су Жи-Соб

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа  өдгөө 43 настай Солонгосын кино од Су Жи-Собын талаар бэлтгэлээ.

Су Жи-Соб нь 1977 оны 11-р сарын 4-нд төрсөн. “STORM” брэндийн нүүр царай болж загварын ертөнцийн карейраа эхлэж байсан Жи-собын хувьд “Болор шаахай” “Балид болсон явдал”, “Уучлаарай, Би чамд хайртай”, “Rough Cut” зэрэг бүтээлүүдээрээ Солонгост төдийгүй Азидаа томоохон жүжигчдийн тоонд орох уран бүтээлчдийн нэг.

Хүүхэд, өсвөр насандаа сэхүүн, авхаалжтай гэж тодорхойлогддог байсан Жи-Соб  11 жилийн турш мэргэжлийн усан сэлэлтээр бэлтгэл хийж, Солонгосын үндэсний наадамд хүрэл медалийн болзол хангаж байсан. Харин түүний эцэг эх нь бага байхад нь салсан гэдэг. Тэрээр Австралид амьдардаг нэг эгчтэй.

Жи Соб тухайн үед хувцасны брэндийн нүүр царай болж үүгээр түүний карьер эхэлсэн. Тэрээр “Би хэзээ ч олны танил болохыг огт сонирхдоггүй байсан. Миний амьдрал усанд сэлэх, хип хоп хөгжимтэй л холбоотой байсан” хэмээжээ.

Тэрээр 1995 онд STORM жинсэн өмдний загвар өмсөгчөөр сонгогдон, дараа нь “Sitcom ба Гурван охин” телевизийн драмм дээр жүжигчний дебют хийжээ. Тэрээр 1990-ээд оны сүүл ба 2000-аад оны эхэн үед зурагтаар жижиг дүрээр гарч, 2002 онд “Шилэн шаахай” киногоор алдаршиж эхэлсэн. Түүний анхны гол дүр “Мянган жилийн хайр” түүхэн жүжиг юм.

Үүний дараа түүнийг Азид нэрд гаргасан кино бол 2004 онд гарсан “Балид болсон явдал” кино. Мөн “Уучлаарай, би чамд хайртай” кино  нь түүнийг Солонгосын төдийгүй Азийн өнцөг булан бүрд шилдэг од болгосон юм.

2009 онд Сo, Япон, Хятадын зах зээлд гарсан. Японы гар утасны тухай онцгой нэвтрүүлэгт BeeTV дээр таван минутын 24 цувралд тоглосон бөгөөд тэрээр ахлах сургуулийн охинтой хамт нууцлаг алуурчины дүрд тоглосон. Мөн Хятадад Жан Зийгийн эсрэг Хятадын Софигийн өшөө авах романтик инээдмийн кинонд тогложээ. Тэрээр “Би маш олон гунигтай, уйтгартай дүрд тоглож байсан тул тод, инээдтэй дүр бүтээхийг хүсч байсан юм” гэжээ. Ингээд тэрээр Кейн, Абел ах дүү нартайгаа ширүүн өрсөлдөөнтэйгээр Солонгосын телевизийн цувралд буцаж ирэв. Тус киногоор 2009 оны Grimae Awards-т Шилдэг жүжигчний шагнал хүртжээ. Ингээд түүний карьер өсч, Азид нэр хүндтэй болсон. Харин 2020 онд тэрээр Confession триллер кинонд тоглосон. Тэрээр Чой Дун Хуны удахгүй гарах гэмт хэрэг, шинжлэх ухаан, уран зөгнөлт кинонд тоглохоор болжээ.

Хувийн амьдрал

Су Жи Соб энэ жил 43 нас хүрч байгаа билээ. Бүсгүйчүүдийн хайр, сэтгэлийг эзэмдсээр ирсэн царайлаг жүжигчин залуу өнгөрсөн сард өөрөөсөө 17 насаар дүү, сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй албан ёсоор гэр бүл болсноо заралсан. Хосууд 2018 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд тэд коронавирусний тархалтын улмаас үед сүр дуулиант хурим хийхээс татгалзжээ. Хосууд сүй тавьж, гэрлэлтээ батлуулсан өдөртөө зориулж гэр бүл, найз нөхдийн хүрээнд багахан хэмжээний ёслол үйлдсэн бөгөөд хандивын үйл ажиллагаа ч зохион байгуулсан байна.  

Тэд “Good Neighbors” санд 50 сая вон хандивласан төдийгүй бага орлоготой өрхийн хүүхдүүдэд утас, таблэт зэргийг бэлэг болгон өгчээ. Эхнэр болж буй Жу Ин Жон нь 1994 онд төрсөн ба SBS телевизийн сурвалжлагч бөгөөд хосууд 17 насны зөрүүтэй юм байна.

Түүний хамгийн сайн найз бол жүжигчин Сун Сын Хон. Тэднийг үерхдэг гэсэн яриа ч гардаг байж. Харин Сун Сын Хон “Би эмэгтэй байсан бол тэрэнтэй үерхэхгүй байсан. Зөрүүд, уйтгартай. Хэрвээ манай эгчтэй гэрлэвэл эгч маань уйдаж үхэх байхаа” хэмээн хошигнон ярьж байжээ. Харин одоо Су Жи Соб гэр бүл зохиож, Сун Сын Хон гэрлэж амжаагүй л явна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд