No menu items!
HomeБоловсролЭрэгтэй хүүхэд гэрийн ажилд туслах хэрэгтэй юу?

Эрэгтэй хүүхэд гэрийн ажилд туслах хэрэгтэй юу?

-

Хүүхдийн хүйсэнд тохирсон үүрэг даалгавар өгөх болон үүнийг урамшуулах нь хүүхдэд өөрийн хүн чанарыг төлөвшүүлэх талаас чухал ач холбогдолтой юм. Ялангуяа бага наснаасаа эхлэн өөрийн хүйсийг аажим аажмаар ухаарч эхэлсэн хүүхэд яваандаа хоёр хүйсний хоорондын ялгааг ойлгож эхэлнэ. Энэ ялгааг ойлгож мэдэхэд хамгийн гол үүргийг эцэг эх үлгэр жишээчээр гүйцэтгэнэ. Хувь хүний мөн чанарыг илүү их сайжруулахын тулд хүүхдэд түүний хүйсэнд тохирсон үүрэг даалгавруудыг өгөх нь зүйтэй.

Зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхэддээ эсрэг хүйсний нэр өгөх, эрэгтэй хүүхдийн үсийг уртасгах, эмэгтэй хүүхдэд буу, сэлэм зэрэг тоглоомуудаар тоглохыг нь дэмжих, эрэгтэй хүүхдийг хүүхэлдэйгээр тоглохыг нь хүлээн зөвшөөрдөг нь бий. Ийм болон үүнтэй төстэй тохиолдолд хүүхэд өөрийн хүйсний шинж чанарыг ойлгоход хүндрэл учрах болно. Энэхүү зөрчилдөөнтэй асуудал нь өөрийн хүйсний шинж чанарыг мэдрэх талаар доголдолтой, өөрөөр хэлбэл өөрийн хүйсийн бус эсрэг хүйснийхээ онцлогуудыг эзэмших хандлагатай болдог. Үүний ижлээр эрэгтэй хүүхэд гал тогооны болон гэрийн ажил хийхэд эцэг эх их сайшаах, тэр байтугай түүнд эмэгтэй хүүхэд мэт хормогч зүүлгэх нь зохимжгүй . Эрэгтэй хүүхэд өдөр тутмын бага сага гэрийн ажилд (энэ нь бүхэлдээ эмэгтэй хүний хийдэг ажил байж болно) гэрийнхэндээ туслахад буруу зүйл байхгүйг тодотгох нь зүйтэй байх. Энд хамгийн гол нь хүүхдийн зан ааш нь хэтэрч эсрэг хүйснийхээ зан авирыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр өөрийн хүйсийн зан авир мэтээр ойлгохоос сэргийлэх явдал юм.

Эцэг эхчүүд ийм тохиолдолд гэрийн ажил хийхийг нь их сайшаан урамшуулахгүй байх нь зүйтэй. Үүний яг эсрэгээр эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхэд мэт хувцаслах, үргэлж эрэгтэй хүүхдийн тоглоомоор тоглох, түүнд эрэгтэй хүүхдийн үүрэг оногдуулах болон хүүхдийн ийм хэлбэрийн зан аашийг өөгшүүлэх нь зохисгүй юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд