No menu items!
HomeЭмч зөвлөж байнаС.Золзаяа: Мэргэжлийн бус хүмүүс арьс гоо заслын эмчилгээ хийж байгаад эмзэглэдэг

С.Золзаяа: Мэргэжлийн бус хүмүүс арьс гоо заслын эмчилгээ хийж байгаад эмзэглэдэг

-

“Zolo’s Aesthetic Surgery Clinic”-ийн ерөнхий эмч  Арьс, гоо засал, нүүр амны мэс заслын их эмч С.Золзаяатай арьсны гоо засал, арьс арчилгаа зэрэг олон сэдвээр ярилцлаа. 

-Эмэгтэй хүн бүр үрчлээгүй арьстай, залуу сайхан харагдахыг хүсдэг. Гэвч нэг л өдөр арьсаа хөгширч, үрчлээтэж байгааг анзаардаг шүү дээ. Үрчлээ, хөгшрөлт чухам юунаас болдог юм бэ?

-Ерөөсөө л хуурайшилт. Хуурайших л юм бол арьс хурдан үрчлээтнэ, нүхжинэ, сулрана, унжина. Хуурай болон эмзэг арьстай хүн илүү хурдан хөгшрөх гээд байдаг тослог холимог арьстай хүнд хөгшрөлт арай бага явагддаг. Яагаад гэвэл тослогийн булчирхайн идэвхжил ихтэй байдаг учраас хуурайшилт нэг их явагддаггүй. Буруу арчилснаас үүдэлтэй батгашилт явагддаг. Батга хатаах гэж байгаа гээд хэтэрхий хүчтэй хуурайшуулах бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод тослог ялгарсан хэрнээ чийгээ алддаг. Үүнээс болоод хөгшрөлт явагдана. Арьсаа маш сайн чийглэг байлгах хэрэгтэй. Мөн солонгос орны эмэгтэйчүүд чийглэг уур амьсгалтай оронд амьдардаг байж яагаад арьс арчилгаандаа их олон зүйл хэрэглэж байна вэ гэдгийг манай бүсгүйчүүд бас бодох хэрэгтэй.

-Өвлийн улиралд арьсаа яаж арчлах вэ?

-Өвлийн улиралд тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэвэл зүгээр. Хэт их хуурай эрс тэс болчихдог учраас. Бас батгашилт ихтэй нүүрэнд тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Нүүр тослогжоод байдаг ч гэсэн өвлийн улиралд чийг тэжээлээ алдаад байдаг. Өвлийн нөхцөлд хэтэрхий хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь бас буруу юм шиг санагддаг. Яагаад гэвэл өвөл арьс өөрийгөө тосон бүрхүүл үүсгэж чийгээ хадгалж байдаг. Тэгэхээр бид нар хүчтэй бүтээгдэхүүнээр цэвэрлэчихээр чийгээ гадагшаа алддаг. Хэтэрхий халуун усаар угаавал арьс бас чийгээ алдаж байдаг. Цэвэрлэгээ хийгээд араас нь маш сайн чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хэрэглээрэй.

-Дотор эрхтэн эрүүл байхын бол арьс сайхан харагдана гэдэг. Дотроосоо ямар бүтээгдэхүүн хэрэглэх  вэ?

-Дотроосоо гэвэл бид нар багаасаа эхлээд идэж, ууж байгаа хоол хүнсэндээ анхаарах ёстой. Хамгийн гол нь шим тэжээлтэй хоол хүнсээ сайн хэрэглэх хэрэгтэй. Мөн шинжилгээ өгөөд нэмэлтээр ямар эрдэс минерал витаминууд дутмаг байна, тэрийгээ мэдсэний үндсэн дээр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бас биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг бид нар  хоол хүнсээрээ авч чаддаггүй голдуу мах иддэг, жимс ногоо бага хэрэглэдэг  учраас насандаа тохируулаад нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

-Танай эмнэлэгт гоо сайхны ямар үйлчилгээнүүд хийгддэг вэ?

-Олон төрлийн массажнууд, сэвхний эмчилгээ батганы  цогц эмчилгээ  хийгдэж байна.  Тарилгууд хийгдэж байгаа дотроо ботокс, PRP, cinderlla хэт хуурайшилттай хүмүүст зориулсан амин дэм бодисууд орсон  тарилгууд, мэс заслын бус аргаар арьс агшаах өргөх эмчилгээнүүд байгаа.

-Эмчилгээндээ зориулсан гоо сайхны бүтээгдэхүүний  хувьд?

-Манайх 100 хувийн  ургамлын гаралтай эссэнз ойлууд, алое гээд химийн найрлагагүй гүн чийгшүүлэх ком, батганы ком өөрсдөө гаргасан. Гүн чийгшүүлэх нь болохоор хэт хуурай, эмзэг арьстай, харшилтай хүмүүст зориулагдсан байгаа. Батганы ком нь хэт хүчтэй биш зөөлөн бүтэцтэй ком байгаа. Манай эмнэлэг дээр ирээд арьсаа оношлуулаад  өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнээ хийлгээд явах боломжтой.

– Гоо сайхны мэс ажилбар хийлгэхэд насны хязгаар бий юу?

-18 наснаас эхлээд хийлгэсэн  ч болно. Ер нь арван тав зургаатайгаас ч хийлгэсэн болно. Бага байх тусмаа өөрт суух өөрийн юм шиг болж харагдахад сайн байдаг. Жишээ нь үрчлээ гэхэд амьдарч байгаа орчин сэтгэл санаа өөрийн арьсны онцлог гэх мэт олон шалтгаанаас болоод үүсдэг. Эрт арьс арчилгаандаа анхаарал тавьж байх тусмаа зүгээр байдаг. Бидний аав ээжүүдийн үед бол нэг их юм хэрэглэдэггүй байлаа шүү дээ, хөгширсөн хойноо гоо сайхандаа анхаарна гээд. 50 гарсан хойноо юм хийлгэсэн ч тодорхой хэмжээнд засал авна уу гэхээс яг залуу насныхаа гоо сайхныг бол хадгалдаггүй. Тэгэхээр хөгшрөхгүй гоё сайхан явъя гэж бодож байвал 17, 18 тайгаасаа л арьсаа арчил. 

-Нүүрэнд утас суулгах, ботокс тариулахад хэдэн жилийн үйлчилгээтэй байдаг вэ

 -Дэлхий нийтэд коллагентэй утас, уян утас, хайлдаг хайлдаггүй гээд олон нэршлээр байгаа. Коллагентэй утас болохоор 2-3 сарын хугацаанд задралд ороод хайлдаг. Хайлаад ирэхээр арьсанд коллаген маань тэжээл уураг болоод залууждаг. Ботоксийг хөдөлгөөнгүй булчингуудад хийж болохгүй. Жижиг үрчлээ арилж, том үрчлээ тэнийдэг учраас 4-6 сарын хугацаанд хийдэг.  Натурал харагдахаар бас хийж болно. Ботокс болон жижиг мэс ажилбар хийлгэсний дараа тодорхой хэмжээнд гам барих ёстой. Архи, тамхи, халуун ногоог хориглох, амьдралын хэв маягаа ерөнхийд нь анхаарах хэрэгтэй. Тэгж байж эмчилгээний үр дүн бас сайн байна.

-Таны хувьд эмчилгээний ямар арга барилаар эмчилгээгээ явуулдаг вэ?

-Эмч болгон өөртөө дадсан туршлага суусан тэр арга барилаараа эмчилгээгээ явуулдаг. Ер нь мэргэжлийн гэдэг үүднээсээ стандартын дагуу байх, жишээ нь эмнэлэг гэхэд л  мэргэжлийн хяналт эрүүл мэндийн газраар зөвшөөрөгдсөн,  эмч нь гэхэд мэргэжлийн байх шаардлагатай. Давхраа гэхэд л олон аргаар хийгддэг тухайн эмч яг ямар арга барил дээр илүү дадсан, туршлага суусан тэрүүгээрээ л эмчилгээгээ хийнэ. Яагаад гэвэл гадуур янз бүрийн газрууд мэргэжлийн бус хүмүүс арьс гоо заслын эмчилгээг хийж байгаад бид нар их эмзэглэдэг. 

 -Мэргэжлийн бус баталгаагүй газраар үйлчлүүлэх ямар эрсдэлтэй вэ? 

-Хүний царайн дээр ил байдаг зүйл дээр мэс ажилбар хийхэд их нарийн мэргэжил ур чадвар, урлаг  шаардсан процетурууд байдаг болохоор их эрсдэлтэй. Дараа нь ямар үр дагавар гарах билээ, ямар болох билээ гэсэн эрсдлийг  мэргэжлийн хүмүүс мэддэг болохоор өөрсдөө ч гэсэн маш нарийн хянуур байдаг.

Гадуур мэргэжлийн бус гоо сайханчид тарилга хийлээ, мэс ажилбар хийлээ гэж сонсогдож л байдаг.  Хамгийн гол нь хүмүүс ямар хүнээр, яаж хийлгэж байгаагаа л анхаарахгүй бол хэн ч хамаагүй хийх гээд л оролддог болчихсон нийгэм юм шиг санагдсан. Тэд нар хамгийн гол нь яагаад ингээд хийгээд байна гэхээр эрсдлийг нь мэдэхгүй болохоороо айхгүйгүйгээр хийчихдэг юм шиг санагдсан. 

Г.Бадамханд

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд