No menu items!
HomeУлс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ.

Айлчлалын үеэр тэрбээр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Монгол, солонгосууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг дэвшүүлээд “Хөх толботон” маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтойг Ерөнхий сайд хэлжээ. 

Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр манай улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Мөн орон нутагт “Starlink” өндөр хурдны интернэт үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг өгчээ.

зураг
зураг
зураг
зураг
зураг

Эх. сурвалж: ЗГХМОНХГ 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд