No menu items!
HomeНийгэмЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

-

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий боловсролын нэг болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1,000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна” гэжээ. 

“Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий”

“Улаанбаатар зоо парк” ХК-ийн захирал Б.Оргил “Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа “Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн тавдугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм хэмээлээ.

зураг
зураг
зураг

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд