No menu items!
HomeНийгэмХоёр нүхэн гарц, 16 байшин, 20 гэр, төмөр замын болон авто замын...

Хоёр нүхэн гарц, 16 байшин, 20 гэр, төмөр замын болон авто замын байгууламж шар усны үерт автжээ

-

Шар усны үерт автсан дуудлага тогтмол ирж байгааг УОК-оос мэдээллээ.

2024 он гарсаар онцгой байдлын байгууллагад нийслэлийн есөн дүүрэг, есөн аймгийн 12 суманд голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усанд автсан 46 тохиолдол бүртгэгджээ.

Хоёр нүхэн гарц, нэг ААН, иргэний тариалангийн талбай, 16 байшин, 20 гэр, 20 хашаа, таван саравч, төмөр замын болон авто замын нэг байгууламж шар усны үерт автсан байна.

Өнгөрсөн шөнө Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нэг, орон нутагт нэг шар усны үерийн дуудлагын дагуу ажиллажээ.

Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр өнгөрсөн шөнө:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 7 дугаар байрны урд хэсэгт ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тухай дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсээс 13 алба хаагч, 2 мотопомп, 2 машин, хорооноос 3 ажилтан нийт 16 ажилтан, алба хаагч, 2 мотопомп, 2 машинтайгаар ажиллаж, 30 тонн ус соруулсан.
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 118-р сургуулийн урд Яармагийн замд тогтсон усыг ГУББГ-аас 3 рэйс 24 тонн, дарагдсан ф 300 хуванцар хоолойн шугамыг ил гарган гаргалгааг 1 рэйс 4 тонн усаар 10 м газар буудан онгойлгох ажлыг 8 ажилтан 3 техниктэй хийж гүйцэтгэсэн.
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжны авто зам дээр тогтсон усыг соруулах ажлыг ГУУБГ-аас 13 ажилтан 7 техниктэй ажиллаж борооны ус зайлуулах худаг руу оруулж урсган, усны машинаар 8 рэйс 68 тонн ус соруулсан.
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгой 2-6 тоотод шар ус орсон мэдээллийн дагуу 10 тн ус соруулж, Багануур тохижилт ААТҮГ-аас шуудуу татахаар ажиллаж байна.
  • Налайх дүүргийн 8-р хороо Нарлагийн 16-11 тоотод айл усанд автсан дуудлагаар 8 метр шороон загварын автомашин, 41 алба хаагч 9 нэгж техник тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерт автах эрсдэлтэй 14 хорооны 6,851 айлд сэрэмжлүүлэг хүргэж, 18,120 айл өрхөд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн хугацаанд нийслэлд шар усны үерт автсан 59 удаагийн дуудлага мэдээллийн дагуу айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд