No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Ням-Од: Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдсанаар хавдраар өвчлөх, нас барах эрсдэлийг...

Г.Ням-Од: Умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдсанаар хавдраар өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулах боломжтой

-

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, эсийн шинжилгээнд хамрагдахын ач холбогдлын талаар Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч Г.Ням-Од мэдээлэл өглөө.

Тэрбээр “АНУ-ын иргэд 1950-1980 оны хооронд умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу эрт илрүүлэгт хамрагдсанаараа умайн хүзүүний шалтгаант нас баралт, өвчлөлийг 70 хувиар бууруулсан байдаг. 

Түүнчлэн АНУ болон Австрали улс 70 жилийн хугацаанд судалгаа хийсний үндсэнд умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч, эрт илрүүлэгт хамрагдсанаар нас баралт, өвчлөлийг бүрэн бууруулж байна гэж үзсэн.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн эсийн шинжилгээг өгснөөрөө дэлхий дахинд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ төрлийн шалтгаант нас баралтыг 50 хувь бууруулна гэж үздэг.

Манай улсын хувьд умайн хүзүүний эсийн шинжилгээг Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд авч байгаа. Энэ шинжилгээнд хамрагдсанаар умайн хүзүүний хавдраар өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой” гэдгийг зөвлөлөө. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд