No menu items!
HomeОнцлохЗамын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно гэв

Замын хөдөлгөөний зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно гэв

-

Цагдаагийн байгууллагаас сар шинийн өдрүүдийн замын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгөв. 

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат “Сар шинийн өдрүүдэд Яармаг, Нисэх, Сонсголон, Баянхошуу чиглэлд нэлээд ачаалал үүслээ. Уг түгжрэлийг арилгахын тулд биет зохицуулалтыг ихээр хийсэн. Цагаан сарын өмнөх өдрүүдэд ачаалал үүссэн зах худалдааны төвүүд дээр алба хаагчид зохицуулалт хийж ажиллалаа.

Иргэд бие биеийнхээ урдуур дайрдаг, урсгал сөрдөг байдал нь харьцангуй багассан нь харагдсан. Цаашид аль болох цагдаагийн алба хаагчийн оролцоог багасгаж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд аливаа зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах заалт байгаа. Үүнтэй холбоотой урамшууллын журам 2023 онд батлагдсан. Технологийн хувьд хийгдэж байгаа ажлууд бүрэн дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болно” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд