No menu items!
HomeОнцлохМорин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх...

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргалаа

-

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлах, Улсын филармонийн орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгалаа.

Морин хуур найрал хөгжим болсонтой холбогдуулан уран бүтээлчдийн хувцас, хөгжмийн зэмсэг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд