No menu items!
HomeНийгэмС.Төмөрдулам: Дэлбэрэлтийн улмаас галд өртсөн байрны гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн...

С.Төмөрдулам: Дэлбэрэлтийн улмаас галд өртсөн байрны гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан

-

2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд галд түймэрт өртсөн барилгуудыг цаашид ашиглах боломжтой эсэх талаарх дүгнэлтийг Хотын Стандарт, Хяналтын Газраас урьдчилсан байдлаар танилцуулж, мэдээлэл өгөв.

Хотын Стандарт, Хяналтын Газрын дарга С.Төмөрдулам “БХБЯ-ны 47 хүний бүрэлдэхүүнтэй gжлын хэсэг эхний 10 хоногт барилга байгууламжийн төлөв байдал, ШТС-д тавигдах хяналт шалгалтыг хийлээ. 

Усан хангамж, дулаан, цахилгаан, барилгад ашигласан материал зэрэг найман төрлийн үзлэг хийгдэж, дууссан. Дээж авах, хэмжилт хийх, хэргийн газрын үзлэг дууссан.

Галд өртсөн таван объектын дүгнэлт гарна. Эхний байдлаар 207 дугаар байрны нэгдүгээр давхарт 3, 2-5 давхарт 20, 6-12 давхарт 35 нийт 58 айл төлөвлөгдсөн. Техникийн давхартаа 2018 оноос нэмэлтээр дөрвөн айл төлөвлөөд явж байгаа. Зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн, сургууль, цэцэрлэгийн барилгатай хүзүүвчээр холбосныг тогтоосон.

Барилгын дотор ус болон дулаан хангамжийн шугам сүлжээнүүд бүрэн гэмтсэнийг солихоос өөр аргагүй. Гадна талын шугам сүлжээ гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан.

Одоо хохирлын хэмжээ, сэргээн засварлах төсөвт өртөг, зардлыг тооцох ажлуудыг Барилгын Хөгжлийн Төвөөс гуравдугаар сарын 1-ний байдлаар гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьц гарсны дараа БХБЯ-ны улсын байцаагчийн дүгнэлтүүд гарч, гуравдугаар сарын 15-нд нэгдсэн дүгнэлт, хохирлын тооцоо гарна” хэмээн танилцууллаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд