No menu items!
HomeНийгэмН.Сугар: imap аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна

Н.Сугар: imap аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна

-

Нийтийн Тээврийн Газраас автобусны чиглэлүүдийн дахин төлөвлөлтийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгч байна.

НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийтийн тээврийн 71 чиглэлийг эргэсэн сэргээсэн талаар өчигдөр шөнө мэдээлэл хүргэсэн. Нийтийн тээврийн автобусны чиглэлийг 100% шинэчилсэн зохицуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлын дагуу тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг эргэн сэргээх арга хэмжээ авч эхэлсэн. Нийтийн тээврийн чиглэлийг 100%-ийн шинэчлэл нь олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэсэн санал гомдол ирсний үндсэн дээр 65%-ийн  шинэчлэлийг авч үлдээд 35%-ийг өөрчилж байгаа юм.

Үндсэн зургаан чиглэл буюу гол ачаалал авдаг чиглэлийн шинэчлэлийг хэвээр үлдээж байгаа. Хот орчмын 15 чиглэлийн үйлчилгээг хэвээр үлдээлээ. Дунд оврын автобусны таван чиглэлийг хэвээр үлдээж байгаа. Эдгээр чиглэлүүдийн хүртээмж сайн байгаа судалгаа гарсан тул өөрчлөөгүй.

imap аппликэйшн дээр нийтийн тээврийн чиглэлийн  өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Нэг буудал дээр 28 чиглэлийн автобус давхацдаг байдлыг арилгахаар өөрчлөлтүүд хийж байгаа юм” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд