No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Цацралт: Авагддаггүй аппараттай байх үед шүд цоорлын идэвх өндөр болдог

Б.Цацралт: Авагддаггүй аппараттай байх үед шүд цоорлын идэвх өндөр болдог

-

Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн Нүүр амны гажиг заслын их эмч Б.Цацралт зөвлөж байна.

-Гажиг заслын аппаратуудын төрлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гажиг заслын аппарат нь авагддаг болон авагддаггүй гэсэн хоёр төрөлтэй байдаг. Авагддаг аппарат нь хүүхдийн шүдний гажигаас хамаараад дотроо олон төрөлтэй байна. Энэ төрлийн аппаратыг 6-12 насанд зүүдэг.
Авагддаггүй аппарат нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Тодруулбал,
-Хийгдсэн материалаасаа хамаараад металл, шаазан, циркон
-Хийцлэлийн хувьд түгжээтэй, түгжээгүй
-Хийгдэж буй техникээрээ ялгаатай төрлүүд байдаг ч эцсийн үр дүн нь бүгд адилхан байдаг. Авагддаггүй аппаратыг 12-оос дээш насанд зүүдэг. Мөн тунгалаг авагддаг төрлийн гажиг заслын аппарат байдаг.

-Өсвөр насныханд гажиг заслын ямар асуудлууд түгээмэл тохиолддог бол?

-Гажиг засал гэдэг нь маш өргөн ойлголт бөгөөд шүд, эрүү нүүрний гажгийг олон төрлөөр ангилан авч үздэг.
Юун түрүүнд шалтгааны талаар дурдъя.

Удамшил, ерөнхий биеийн өвчлөл, дотоод шүүрлийн асуудал, чих, хамар хоолойн асуудал, бэртэл гэмтэл, буруу зуршил зэрэг шалтгаанаас болж гажиг үүсдэг.

Эдгээрээс буруу зуршлаас үүссэн гажиг түгээмэл тохиолддог. Буруу зуршил гэдэг нь буруу залгих, хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, шанаагаа тулах, хэлээ хөхөх, уруулаа хазах, байнга амаар амьсгалах, шүдээ хавирах, үзэг, харандааны арыг мэрэх, буруу зогсох юм.
Тиймээс эдгээр буруу зуршил байдаг бол хийхгүй байх, буруу зуршилд хүргэж байгаа шалтгааныг арилгаж байж гажиг заслын төгс эмчилгээ бий болдог.

-Шүдний гажиг заслын аппарат зүүхээр тодорхой хэмжээнд шүд сулрах эрсдэл гардаг гэдэг шүү дээ?

-Мэдээж хэрэг сул болон давуу талтай. Гажиг заслын эмчилгээ нь хэвийн зуултыг бий болгохын тулд бүх шүдийг хөдөлгөөнд оруулах шаардлага тулгардаг. Ингэснээрээ тухайн шүдийг хэвийн байрлалд нь оруулж, гоё, сайхан болгоод зогсохгүй тасдах, зулгаах, бутлах, зажлах зэрэг үйлийг сэргээж өгдөг.

Эсэргээрээ шүдний гажгаа эмчлүүлэхгүй байх нь маш олон сөрөг үр дагавартай. Тухайлбал, шүдний цоорол ихсэх, тулгуур эдийн шимэгдэл хурдан явагдах, шүдээрээ тасдаж, зажлаж чадахгүйгээс шалтгаалаад хоол боловсруулах үйл хямрах, хэл ярианд өөрчлөлт орох, эрүүний үений асуудал үүсэх, орсгой зуултын үед үүдэн шүд гэмтэх хүртэл эрсдлүүд байдаг.

Үргэлжлэлийг https://www.m-book.mn/osvor-nasnii-ohid-yu-medehiig-husdegve

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд