No menu items!
HomeЭмч зөвлөж байнаТ.Мөнхзул: Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд төлөвлөж, тэвчих аргыг хэрэгжүүлээрэй

Т.Мөнхзул: Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийн тулд төлөвлөж, тэвчих аргыг хэрэгжүүлээрэй

-

Өргөө амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Т.Мөнхзултай жирэмслэлтээс хамгаалах аргууд, өсвөр насныхан юуг анхаарах хэрэгтэй талаар ярилцлаа.

– Жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар мэдээлэл өгнө үү. Ерөндөг тавиулах нь өсвөр насны охидод хэр тохиромжтой вэ?

– Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд бий. Тухай бүрд нь тайлбарлаад явбал илүү ойлгомжтой байх болов уу. Тухайлбал, умайд ерөндөг тавих арга байна. Энэ нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг хязгаарлаж, умайн хөндийд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг.

Мөн дааврын арга гэж байгаа. Энэ нь өндгөвчний өндгөн эс боловсролтыг саатуулах, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс нэвтрэх боломжийг багасгах замаар нөлөөлнө. Дааврын аргуудад дараах зүйлс багтана.

  • Дааврын эм: Дааврын эмийг сарын тэмдгийн мөчлөгийн турш ууж хэрэглэнэ. Сарын тэмдгийн 2-3 дахь хоногоос эхлэн өдөр бүр тогтмол цагт ууна.
  • Дааврын тариа: Үйлчилгээ нь дааврын эмтэй төстэй бөгөөд гурван сар тутам булчинд тарьдаг.
  • Суулгац: Удаан хугацаанд жирэмслэх төлөвлөгөөгүй хүмүүст илүү тохиромжтой арга юм. Энэ мөн дотроо,
  • Гарын суулгац – Эмнэлгийн нөхцөлд гарын бугалга хэсэгт арьсан дор мэргэжлийн эмч тавина. Нэг ширхэгтэй суулгац 2-3 жил жирэмснээс хамгаална, хоёр ширхэгтэй суулгац 3-5 жил жирэмснээс хамгаална.
  • Спираль – Эмнэлгийн нөхцөлд нэг удаагийн спиралийг умайн хөндийд мэргэжлийн эмч тавина. Хэлбэрээс хамаарч T хэлбэрийн, цагираг хэлбэрийн спираль гэж ангилна. Мөн алт агуулсан, мөнгөжүүлсэн, зэс агуулсан, мирена /даавар агуулсан/ гэж байдаг л даа. Дээрх спиралиас аль тохиромжтойг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар маань зөвлөөд сонголт хийлгэдэг.
  • Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эм: Энэ нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах давуу талтай боловч тогтмол хэрэглэх арга биш юм. Яаралтай уух эм буюу 72 цагийн эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор ууж, дараагийн тунг 12 цагийн дараа ууж хэрэглэх ёстой. Энэ нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт гэх мэт дараагийн эрсдэлээс сэргийлдэг.

Гуравдугаарт саатуулах арга байна. Үүнд хүмүүсийн хамгийн их мэдээлэлтэй байдаг бэлгэвч багтана. Бэлгэвч нь бэлгийн хавьтлын үед үрийн шингэнийг үтрээнд оруулахгүйгээр жирэмснээс хамгаалахаас гадна бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлдэг ач холбогдолтой, нэг удаагийн арга юм. Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн бэлгэвч байдаг бөгөөд бүх насныхан хэрэглэх боломжтой.

Мөн мэс заслын арга  бий. Энэ аргаар жирэмслэлтээс хамгаалах гэж байгаа бол дахин төрөхгүй гэсэн эцсийн шийдвэрийг гэр бүлээрээ ярилцаж тохирох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэс заслын арга гэдэг нь эмэгтэйн үрийн хоолой, эрэгтэйн үрийн сувгийг боохыг хэлж байгаа юм. Мэс заслын дараа дахин сэргээх боломжгүй тул маш сайн ярилцаж шийдвэр гаргах нь зүйтэй.

Түүнчлэн өндгөн эс боловсрох хугацаанд буюу жирэмслэх магадлалтай өдрүүдэд хавьталд орохгүй байх уламжлалт, физиологийн  арга  байдаг.

Өсвөр насны охидын хувьд дээрх аргуудыг ашиглахын өмнө тэвчих гэдэг зүйл яригдана. Өсвөр насанд бодисын солилцоо,  бие махбод, сэтгэл санаа гээд бүхий л зүйлд шилжилт явагддаг учраас тэвчих нь хамгийн зөв сонголт. Мөн тухайн хүнтэй цаашдаа амьдрах уу, үгүй юу гэдгийг бодож, төлөвлөж байж шийдвэр гаргах хэрэгтэй л дээ.

Хэрэв өсвөр насанд тохиолдлын бэлгийн харилцаанд орж байгаа бол бэлгэвч хэрэглэх нь зөв сонголт юм. Энэ нь жирэмслэлтээс хамгаалахаас гадна давхар бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх давуу талтай. Харин дээр дурдсан бусад аргууд нь энэ насныханд төдийлөн тохиромжгүй. 

Энгийнээр хэлбэл бие махбод эмэгтэй хүн болоход бэлтгэгдэж яваа учраас дааврын талаас сөрөг нөлөө  гарна гэсэн үг. Түүнчлэн өсвөр насныханд спираль тавих нь төдийлөн тохиромжтой арга биш ч тогтмол харилцаатай, цаашид хамтдаа амьдрах шийдвэрт хүрсэн бол охидын ерөндөг тохиромжтой. Өсвөр насыг эрт болон хожуу үе гэж ангилдаг бөгөөд хожуу өсвөр насныхан буюу  17-оос дээш насанд энэ аргыг зөвлөдөг.

 – Жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул тал нь юу вэ?

– Өсвөр насыг эрт болон хожуу үе гэж ангилдаг гэж дээр дурдсан. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах аргууд, тэдний давуу болон сул талын тухайд өсвөр насны хожуу үедээ яваа охид зөв мэдээлэл аваад, ойлголттой болоосой гэсэндээ дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа юм шүү. Жирэмслэлтээс хамгаалах бүхий л аргууд давуу болон сул талуудтай. Би дааврын аргуудаас нь эхлэн тайлбарлая. Тухайлбал жирэмслэлтээс хамгаалах эмүүдийн ихэнх нь прогестин, эстроген гэх даавар агуулдаг. Эм хэрэглэх явцад гаж нөлөө буюу дотор муухайрах, хавагнах, хоолны дуршил нэмэгдэх, биеийн жин нэмэгдэх, сэтгэл гутрал үүсэж болно.

Эх сурвалж: Өсвөр насны охид: Тэд юуг мэдэхийг хүсдэг вэ? номоос

Ярилцлагыг бүрэн эхээр унших бол ЭНД дарна уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд