No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Оюунчимэг: Хүүхэд халуураагүй байхдаа орчны сонирхол сул байх, хоолоо идэхгүй байх шинжийг...

А.Оюунчимэг: Хүүхэд халуураагүй байхдаа орчны сонирхол сул байх, хоолоо идэхгүй байх шинжийг онцгой анхаарах хэрэгтэй

-

Томуу, томуу төст өвчний онцлог түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн эмч А.Оюунчимэг дараах зөвлөмжийг өглөө. 

Тэрбээр “Халуураагүй байхдаа орчны сонирхол сул байх, хоолоо идэхгүй байна гэдэг хоёр шинжийг эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол өвчтэй хүүхдийн шинж. Хэт их унтаараад огт хоолоо идэхгүй байвал хүндэрсний шинж. 

Дараа нь халууралтын байдлыг нь ажиглах хэрэгтэй. Улаан халууралт буюу хүүхдийнхээ гар, хөлийг бариад үзэхээр халуун эсвэл мөлүүхэн, хоёр хацар нь улайчихсан байвал хүндрэхгүй. Харин цагаан халууралт буюу гар, хөл нь хүйтэн, царай нь цонхийсон цайвар байвал яваандаа хүндрэх боломжтой гэсэн үг. Энэ нь Ковид-19, томуугийн А хүрээний H3N2 вирусийн халууралт юм. Ингэж халуурч байвал өрхийн эмчдээ очсон нь дээр. Зургаан сар хүртэлх хүүхдийг халуураагүй байхад нь амьсгалыг нь сайн ажигла. Амьсгалах бүрдээ яраглаад байвал муу. Хурдан эмчид хандаарай. 

Хүүхэд халууралттай, цус, залхагтай, дүлэлттэй суулгаж байгаа бол энэ нь гэдэсний халдварт өвчин. Харин бөөлжисний маргааш усан суулгацтай байвал ханиад. 

Хүүхэд суулгаад эхэлбэл эм өгөхөөс илүү гарч байгаа суулгалтын хэмжээгээр нь маш сайн хорсоол болон ус уулгах хэрэгтэй. Өтгөн юм уулгаж болохгүй. Иддэг байсан хоолыг нь иддэг хэмжээгээр нь 24 цагт багтааж өгөх хэрэгтэй. Суулгаж байгаа хүүхдийн хоол нь багадаад ирэхээр турна. Тураад эхлэхээр суулгана. Иймд байнга жинг нь барьж байх хэрэгтэй. Хүүхдийн жин хэвэндээ байгаад байвал үе шатаараа ханиад намдана. Энэ хооронд усгүйжүүлж, турааж болохгүй” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд