No menu items!
HomeUncategorized"Хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч нар, сувилахуйн төгсөх курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулж байна"

“Хүүхдийн эмнэлгүүдэд резидент эмч нар, сувилахуйн төгсөх курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулж байна”

-

Эрүүл Мэндийн Яам болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Томуугийн вирусийн идэвхжил дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад эрс нэмэгдэж байна. Тухайлбал АНУ томуу, томуу төст өвчний улирлын босго үзүүлэлтээ давсан байна. Хятад, БНСУ зэрэг оронд өвчлөл тогтвортой нэмэгдэж байна.

Дэлхий дахинд томуу болон SARS‑CoV‑2  вирус давхар эргэлтэд орсон байна. 22 улсын томуугийн үндэсний төвөөс ирүүлсэн 300 гаруй мянган сорьцод шинжилгээ хийхэд томуугийн А хүрээний H3N2 болон H1N1 вирус давамгай явагдаж байна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгч байна.

Манай улсын хувьд улирлын томуугийн томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн вирус, амьсгалын замын синцитиал болон реновирус, SARS‑CoV‑2  вирус давхар эргэлтэд орсон байгаа нь бага насны хүүхдүүд хүндрэх гол үндсэн шалтгаан болж байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст өвчнөөр 2,300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 гаруй хүүхдээр нэмэгдсэн. 

Түүнчлэн, нэмэлтээр 1,153 орыг дэлгэн ажиллуулж байна. Хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Иймд резидент эмч нар болон АШУҮИС-д сувилахуйн чиглэлээр сурдаг төгсөх курсийн оюутнуудыг нэмэлтээр ажиллуулж байна. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрөөр ажиллуулж, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдийг 21:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулж байгаа” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд