No menu items!
HomeОнцлохБ.Дэлгэрсайхан: Иргэдийг машинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй

Б.Дэлгэрсайхан: Иргэдийг машинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй

-

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан нийтийн тээврийн худалдан авалт болон түгжрэлийг багасгах шийдлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийт 700 орчим автобус худалдаж авах олон улсын тендерийг зарлах гэж байна. Энэ онд багтаан талыг нь үйлдвэрээс нь авна. Ногоон автобусны үлдэгдэл мөнгө нийслэлд байгаа. Авто замын түгжрэлийг бууруулах хуулиа баталж, шинэ автобуснуудаа оруулж ирнэ.

Харин бусад шийдлийн тухайд гэвэл иргэд автобусандаа сууж сурах ёстой. Автобусанд сууж сургах нөлөөллийн ажлыг бид хийнэ. Машинаас нь буулгаж, автобусанд суулгаж сургах хэрэгтэй.

Нийтийн тээврийн шугамыг өөрчилнө, олон чиглэлийн автобусны давхардлыг болиулна. Нэг автобусны буудал дээр олон автобус овооролдож, түгжрэл үүсгээд байна” хэмээн ярилаа.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд