No menu items!
HomeНийгэм"Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд авдаг 34 төв бүгд дүүрсэн"

“Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд авдаг 34 төв бүгд дүүрсэн”

-

Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗХГ)-аас өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байгаа бөгөөд хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн “Монгол Улс хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль гэх том хоёр хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр хүүхэд хамгааллын эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Гол хуулиудаас гадна 50 гаруй дүрэм журам байна. Мөн 10 гаруй стандарт байгаа. Энэ бүх стандартыг хангах хүрээнд төрийн байгууллагын зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд хариуцлагагүй байдлаас үүдэж хүүхэд эндэж байгаа осол их гарч байгаад харамсч байна.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар бол дунд шатны төрийн захиргааны нэгж. Бид шаардлагатай тусламжийг өөрсдийн хүрээнд бүхий л чадлаараа үзүүлж байна. Хүүхдийн тусламжийн 108 утас 24 цагаар ажиллаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг тогтмол авахаас гадна яаралтай тусламжийг үзүүлдэг. Мөн  хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх төвийг ажиллуулж байна. 108 утсанд өдөрт 400-500 дуудлага ирдэг. Эдгээрийн 70 орчим хувь нь хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгаатай холбоотой байна.

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 34 төв аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байна. Энэ төв хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг түр хугацаанд хамгаалахаар ажилладаг. Эдгээр төвүүд бүгд дүүрсэн. Тус төвүүдэд яаралтай тусламжаас гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Төвүүдэд хүүхэд, эмэгтэйчүүд удаан хугацаагаар байрладаг учир хөгжлийн үйлчилгээг мөн үзүүлдэг” хэмээн мэдээлэл өглөө.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд