No menu items!
HomeНийгэм"Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн 100 автобусыг хүлээн авах боломжгүй гэж НЗДТГ-аас мэдэгдлээ

“Тэнүүн Огоо” компанийн нийлүүлсэн 100 автобусыг хүлээн авах боломжгүй гэж НЗДТГ-аас мэдэгдлээ

-

Солонгосын Daewoo үйлдвэрийн автобустай холбоотойгоор НЗДТГ-аас мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 14 жил парк шинэчлэл хийгээгүй.

2021 оны байдлаар үйлчилгээнд явж байсан 970 гаруй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан, сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нь өдөр тутамд нийтийн тээврээр зорчиж байгаа 700,000 иргэний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байсан тул автобусны парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шуурхай зохион байгуулсан.

Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг.

Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан.

Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд