No menu items!
HomeОнцлохА.Отгонбаяр: Автобусны арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл гарч ирсэн

А.Отгонбаяр: Автобусны арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл гарч ирсэн

-

ХҮН намаас нийслэлд автобус худалдан авалтын асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ХҮН намын Баянзүрх дүүргийн намын хорооны дарга, төлөөлөгч, техникийн ухааны магистр А.Отгонбаяр “Ногоон автобус шинэ үү, хуучин уу гэдгийг өчигдөр үзсэн нөхцөл байдлаас тайлбарлая. Арлын дугаарыг шалгахад 1993 онд үйлдвэрлэсэн машин байна гэдэг мэдээллүүд гарч ирсэн. Мэргэжлийн хүмүүс сайтаас шалгасан. Машины арлын дугаар хүний хурууны хээтэй адил, дахин давтагддаггүй зүйл.

Автобусны урд хаалганы хэсэгт гэрэл тусгаад харвал зэвтэй, арын тээшний зүүн хэсэгт будаг, замаск хийгдсэн, автобусны доод хэсэгт олон нүхэлсэн, эрэг боолт нь дутуу, дунд хаалганы хэсэгт будаг хийсэн цаасан скоч байсан.

Урд хаалганы доод нугасны хэсэгт ногоон будаг хийсэн байсан. Эндээс харахад уг автобусыг үйлдвэрлэлийн аргаар бус гар аргаар угсарсан байдал харагдлаа.

Машин, техник үйлдвэрлэлд эхлээд бүх деталиудаа захиалаад мм-ийн алдаагүйгээр зураг төсөл гардаг. Үүний дараа будаг хийж, эд ангиудаа суурилуулдаг. Гэвч эдгээр автобусанд гэрэл, дохио зэргийг суурилуулсны дараа нэмж будаг хийхдээ маш бохир хийсэн байгаа юм” хэмээн хэллээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа худалдан авах, ажил гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг хэрэглээгүй юм. Хуулийн 3.4 заалт руу оруулаад энэ бүхнийг нууцлах замыг нээсэн нь бидний анхаарлыг татаж байна.

Автобусны асуудал есдүгээр сарын 19-нд болсон ХҮН намын бүлгийн хуралтай шууд холбоотой. Бүлгийн хурал дээр оюутнуудтай холбоотой нийтийн тээврийн асуудал яригдаж байх үеэр Автобусаа хэрхэн худалдаж авсан бэ?  хэмээн асуухад “Бид үүнийг дэлгэж чадахгүй, нууцад хамарсан” гэснээр энэ асуудал босож ирсэн юм” хэмээн ярилаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд