“Автобус төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байхдаа мотор хэсгээс шатсан, хүн гэмтээгүй”

Нарны зам дээр нийтийн тээврийн автобус шатсан осол өнөөдөр өглөө гарчээ.

Энэ талаар “Өнөөдөр өглөө “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус төв бааз руугаа засвар хийлгэхээр явж байх замдаа 05:30 цагт мотор хэсгээс шатсан. Жолооч ганцаараа явсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй.

Холбогдох байгууллагууд шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор үзлэг шалгалт хийж байна” хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.