Сурагчид юунаас хордсон гэдгийг тогтоох хүртэл 18 дугаар сургуулийг цахимаар хичээллүүлэхээр болжээ

Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16:00 – 17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.

Нийслэлийн зүгээс эхний ээлжинд яаралтай арга хэмжээ авч сургуулийг түр хаагаад байна гэж Хотын даргын орлогч З.Төмөртөмөө мэдээллээ. Мөн тэрбээр “Хордлого юунаас үүдэн гарсан талаар мэргэжлийн байгууллагууд л тодорхойлох тул, газ гэх мэтээр таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсье. Дүгнэлт гартал цахимаар хичээллүүлэхээр болсон байгаа” хэмээлээ.