Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлав.
Тодруулбал, Л.Төр-Од, Т.Ганболд, Б.Гантулга, О.Одбаяр, Д.Бямбасайхан, Т.Дүүрэн, Ш.Мөнхсайхан, Д.Болор, Д.Энхтүвшин, Б.Жаргалсайхан, Ш.Төмөрсүх, Ш.Отгон-Өлзий, Б.Лакшми нарын 13 хүн танхимын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлснээс /шарк/ Д.Энхтүвшин сонгогдож, ирэх дөрвөн жил танхимыг удирдахаар боллоо.
Тэрбээр “MCS” группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.