No menu items!
HomeОнцлохД.Амарбаясгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй

Д.Амарбаясгалан: Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй

-

Ерөнхий сайд есдүгээр сарын 17-нд Дархан, Сэлэнгийн тариалангийн бүс нутагт ажиллах үед тариалангийн талбайд мал орж буй асуудлыг шийдвэрлэж өгөх зохицуулалт хэрэгтэй байгааг тариаланчид Ерөнхий сайдад уламжилсан. Ерөнхий сайд энэ асуудлыг бүх талын оролцоог ханган шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор Гацуурт компанийн тариалангийн талбайг хашаалахад 9 тэрбум төгрөг төрөөс зарцуулахаар боллоо гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж буй.

Энэ талаар сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад, Төсвийн хөрөнгөөр хувийн компанийн хашаа барина гэсэн буруу ойлголт явсан байна лээ. Ийм зүйл байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн компанийн хашаа барихгүй гэлээ. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд