Орон сууцны гадаах тоглоомын талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийг авч явахыг оролдсон эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 19:29 цагт Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх эмэгтэйг саатуулан, шалгаж байгаа аж.