ЭМДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан.
Иргэд амбулаторийн оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.
Тухайлбал, амбулаторийн тусламж үйлчилгээнд хамаарах бүх төрлийн хэт авиан оношилгоог ЭМД-аараа үнэ төлбөргүй хийлгэх боломжтой ажээ.