No menu items!
HomeОнцлохЗ.Батбаяр: Үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүйдээ усны салбараа төлөөлөөд уучлалт гуйя

З.Батбаяр: Үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүйдээ усны салбараа төлөөлөөд уучлалт гуйя

-

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр З.Батбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ажлаа аваад удаагүй байгаа ч хэдэн зүйлийг товч хэлье. 2023 он Монгол Улсаар тогтохгүй дэлхийн хэмжээнд их үерийн жил гэж үлдэхээр шинжтэй байна. Их ерийн улмаас олон газар эд хөрөнгийн хохирол учирч, дөрвөн хүний амь нас үрэгдсэн. Амиа алдсан иргэдийн ар гэрд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүй, хохирол учруулсандаа усны салбараа төлөөлөөд уучлалт гуйя.

Усны салбарынхны айдаг хоёр аюул байдаг. Тэр нь үер, ган хоёр юм. Үерийн дараа авах хамгийн эхний арга хэмжээ бол хамгаалалтын бүс юм. Хамгаалалтын бүсийг тогтоосон байсан боловч бүсийг мөрдөөгүйгээс шалтгаалаад бид үерт өртлөө. Улаанбаатар хотод 50-300 метрээр тогтоосон. Гэхдээ 500 метрийн цаана ч аюул хэвээрээ байдаг. 

Хатуухан хэлье. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар болон ИТХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Усны тухай хуулийг бүрэн хангаж ажиллахгүй байна. 

Мөн ус хангамжийн эх үүсвэр болох худгийг хамгаалахгүй орхисноос болж сая Зайсанд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрч байх вэ дээ. Энэ бол маш том аюул.

Улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж байна. Хамгаалалтын бүсийг хэрэгжүүлэх зорилгоор усны газраас нэр бүхий 4-5 газар шаардлага хүргүүлсэн” гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд