No menu items!
HomeОнцлохН.Баатарцогт: Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай...

Н.Баатарцогт: Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна

-

БОАЖЯ-наас өнөөдөр цаг үеийн мэдээлэл хийлээ.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт хэлэхдээ “Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн 39,40 дүгээр заалтыг үндэслээд газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон. Мөн тэмдэгтийн хураамж төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах хүчингүй болгох ажлуудыг хийж байна. Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан” гэлээ. 

Мөн тэрбээр “Сүүлийн үед усан сан бүхий газартай холбоотой асуудал бий. Өмнө нь олгогдсон газар ашиглах эрх дээр нь усан сан бүхий газар давхцалтай хэсгийн эрхийг нь цуцлах, хүчингүй болгож яваа.

2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн” гэдгийг хэлэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд