No menu items!
HomeНийгэмЖ.Сандагсүрэн: S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамж гарсан

Ж.Сандагсүрэн: S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамж гарсан

-

Усны онцгой хамгаалалтын бүсэд баригдсан объектуудыг албадан нураах захирамжуудыг НЗДТГ-аас газар дээр нь очиж холбогдох хүмүүст өнөөдөр хүлээлгэн өгч байна. Яг одоо Баянзүрх дүүрэгт байрлах S.Outlet худалдааны төвийн барилгыг буулгах захирамжийг хүлээлгэн өгч байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг уншиж танилцуулъя. Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн захирамжилсан байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2,407 м.кв газрыг иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.

Иргэн Д.Батзоригийн эзэмшил газар дээр баригдсан байгаа S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг хууль, тогтоомжийн дагуу ажлын хэсэгт даалгасан захирамж гарсан. Ажлын хэсэг энэ газарт ирсэн байна” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд