Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр мэдээлэл хийж байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Улсын бүртгэлийн нэгдсэн системээс зургаан настай хүүхдүүдийн мэдээллийг авч, боловсролын салбарын системээр дамжуулан тодорхой сургуулиудад хуваарилж байгаа.
Түүнчлэн хамран сургах тойргийнхоо сургуулиудад суралцах сурагчдын баталгаажуулалтыг шууд хийж байна. Сургуулийн бүртгэлээ баталгаажуулж амжаагүй иргэд тухайн сургууль дээрээ биечлэн очиж, бүртгэлээ эцэслэх чиглэл, зөвлөмжийг өгч байгаа.
Хаягийн бүртгэл шилжилт хөдөлгөөн, иргэдийн хариуцлагатай холбоотой асар их асуудал гарч байна. Одоог хүртэл хаягийн бүртгэлээ хийгээгүй, шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулаагүй зэрэг асуудал бий.
Түүнчлэн бидний уламжлалт хандлагатай холбоотой зүйлс ч байна. Тодруулбал тойргийн бус гэдгийг нь мэдсээр байж заавал танил тал болон бусад зүйлээр нөлөөлж, хүүхдээ сургуульд элсүүлэх гэсэн оролдлогууд их байгаа юм. Энэ нь сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад ачаалал дарамт бий болгож буй. Үүнд АТГ, БШУЯ хамтарсан хяналт шалгалтуудыг хийж байгаа” гэв.