No menu items!
HomeОнцлохБүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

-

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров манай улсад өнгөрсөн долдугаар сард хийсэн айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээгээд байсан юм. 

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. 

Энэ үеэр ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.

зураг

Түүнчлэн хамтын ажиллагааг НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг онцлов.

Элчин сайд А.Артыкбаев уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Улаанбаатар-Бишкек чиглэлийн шууд нислэгийг ойрын хугацаанд сэргээхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд